Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Ж.Баясах: Хятад улс эрчтэй хөгжиж Монгол Хятадын харилцааны хэтийн төлөв өөдрөг сайхан байна

Нийтэлсэн

Монгол Улсын нэр хүндэт дипломат зүтгэлтэн, Улсын гавьяат багш, Хятад судлаач, дуун хөрвүүлэгч, доктор, профессор Ж. Баясах/баруун тал/

Жил болгон чуулдаг Хятадын “Хоёр чуулган” 3-р сарын 4-нээс 11-ний өдрүүдэд нийслэл Бээжин хотноо чуулж байгаа үеэр Хятадын Төв Радио Телевизээс Монгол Улсад суугаа сурвалжлагч О.Дарамбазар Монгол Улсын нэр хүндэт дипломат зүтгэлтэн, Улсын гавьяат багш, Хятад судлаач, дуун хөрвүүлэгч, доктор, профессор Жамсрангийн Баясахтай уулзаж ярилцсан юм. Одоо энэ ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэе.

Сурв: Хятадын “Хоёр чуулган” өдгөө цар тахлын онцгой нөхцөл байдалд Бээжин хотноо чуулж байна. Хятад судлалын чиглэлээр олон жил ажиллаж буй эрдэмтэн хүний хувьд Хятад улсын өнгөрсөн 5 жилийн нийгэм эдийн засгийн хөгжлийн ололт амжилт, ирэх 5 жилийн хөгжлийн ирээдүйг хэрхэн үнэлж төсөөлж байгаа вэ?

Монгол Улсын нэр хүндэт дипломат зүтгэлтэн Ж.Баясах: Хятад улс эрчтэй хөгжиж Монгол Хятадын харилцааны хэтийн төлөв өөдрөг сайхан байна_fororder_微信图片_20210309091556

Ж.Баясах: Өнгөрсөн оны 10-р сард ХКН-ын V бүгд хурал хуралдаж “Хятадын онцлогтой социализм”-ыг боловсронгуй болгоно гэж зарлав. Мөн “Хятадын мөрөөдлийг” 2035 онд хэрэгжүүлж дуусах болно хэмээн тунхаглав. Хятад улс уг нь 2049 онд дуусах байсан бол урагшлуулж 2035 онд бүх үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн хүчирхэг улс болох зорилт тавин ажиллаж байна.

Энэ оны 3-р сарын 4-ны өдөр Бүх Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн чуулган эхэлсэн бол 3-р сарын 5-ны өдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулган эхэлж, энэ хоёр чуулганаар 13-р 5 жилийн төлөвлөгөөний биелэлтээ дүгнэн, ирэх 14-р таван жилийн төлөвлөгөөг төлөвлөж, ХКН-ын дараагийн их хуралд батлуулахаар болж байна.

ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 100 сая хүнээ ядуурлаас гаргасан гэдгээ саяхан мэдэгдлээ, мөн 2035 онд “Хятад мөрөөдөл”-өө хэрэгжүүлж дуусах зорилтдоо хүрч, 800 сая хүнийг дэлхийн дундаж амьжиргааны түвшинд хүргэх асар том зорилт тавьж байгаа бөгөөд энэ зорилт биелснээр нэг хүний бодит дундаж орлого нь 10 мянган ам.долларт хүрч, Хятад улс хамгийн тэргүүний хөгжилд хүрэх болно гэж тэмдэглэсэн.

Сурв: Ши Жиньпин дарга Хятад улсад маш их нэр хүндтэй байдаг бөгөөд Хятадын ард иргэд түүнийг алсын хараа, эрч зориг, авьяас чадвартай удирдагч учраас ард түмнээ удирдан дагуулж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах “Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлж чадна гэж үздэг. Энэ талаарх үзэл бодлоо хуваалцана уу?

Ж.Баясах: Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадын төрийн дээд удирдагч болсноос хойш, Хятадын ард иргэдийн сайшаал талархлыг өргөнөөр хүлээж, төр улсыг удирдан засах тухай олон бүтээл ном туурвиж, ядуурлыг бууруулна гэсэн том зорилт тавьж, их зүйлийг хийж бүтээн, түүнийгээ бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн байна гэдгийг энд онцлон хэлмээр байна. Энэ хооронд 2019 оны сүүлчээр Хятад улсад Ковид-19 цар тахал дэгдсэн боловч түүнийг маш богино хугацаанд амжилттай дарж чадлаа. Хятад улс гадаад улс орнуудтай эвтэй, найртай, хамтдаа хожих, хамтдаа хөгжих дипломат бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Дэлхий нийт олон туйлт систем рүү шилжих хэрэгтэй гэсэн зорилтыг Хятад улсын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар маш хүчтэй баримталж байна.

Сурв: Ши Жиньпин дарга улс орнууд хоорондын дипломат харилцаанд хамтран ажиллах, хамтдаа хожих, дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэхийг чухалд үзэж, “Дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” гэх дипломат үзэл баримтлалыг дэвшүүлсэн. Ши Жиньпин дарга Хятадын дээд удирдагчийн тушаалд орсноос хойш, Хятад Монгол хоёр улсын харилцаанд ямар шинэ шинэ хөгжил дэвшлүүд гарсан, мөн тэдгээрээс Монгол Улсын хөгжилд ямар үр нөлөө үзүүлсэн гэж та ойлгож байгаа вэ ?

Ж.Баясах: Ши Жиньпин дарга 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түвшинд дэвшүүлэн хөгжүүллээ. Түүнээс хойш, Монгол, Хятад, Орос гурван орон “Эдийн засгийн коридор” байгуулахын төлөө хамтран зүтгэж, энэ ажилд ахиц дэвшил гарсаар байна. Сая 2021 оны өмнө Ши Жиньпин дарга Европын Холбооны удирдлагуудад хандан мэдэгдэл хийж, эдийн засгийн коридор, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, Монгол Улсын нутгаар дамжуулан, Бээжин-Брюссель хооронд шууд нэвтрэх төмөр зам тавих асуудлыг дурдсан. 2018 онд болсон Зүүн хойд Азийн Эрдэмтдийн Тинктанкын чуулган дээр, энэ асуудлыг би анх хөндөж, Монгол Улс зүүн талаасаа баруун тийш чиглэсэн хөндлөн төмөр замтай болох мөрөөдөлтэй байгаатай холбогдуулан нэг илтгэл тавьсан юм. Хятадын Хармөрөн мужийн Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн нөхдүүд миний энэ саналыг их уриалхан хүлээн авч, ХКН-ын Хармөрөн мужийн Хороо, Засгийн газартаа асуудал болгон тавина гэж миний илтгэлийг авсан билээ.

Цаг үеийн нөхцөл байдлын улмаас сүүлийн хоёр жилд Монгол Улсад аялал жуулчлал үндсэндээ зогссон, Монголд гаднын жуулчид ирэхээ боллоо. Дэлхий нийтийн байдал ч ерөнхийдээ ийм байна. Тэгэхдээ 2019 он хүртэл Монгол Улс ер нь жилдээ 577 мянган жуулчин хүлээж авч байсан гэсэн статистикийн мэдээлэл бий. Хэрэв Монгол Улсад Дорнодоос Ховд хүртэл төмөр зам тавигдах юм бол аялал жуулчлал, хүмүүнлэгийн харилцаа ихээр хөгжинө гэдгийг би тухайн үед хэлж байсан юм. Монгол, Оросын нутгаар дамжсан хөндлөн төмөр зам тавина гэдгээ Хятад улс энэ оны өмнө албан ёсоор зарлав, ингэснээр эрдэмтэн хүний хувиар миний мөрөөддөг энэ зүйл маань биелж эхлэх нь ээ. Үүнд оруулах хөрөнгө мөнгөний асуудлыг Азийн Дэд Бүтцийн Хөгжлийн Банк шийднэ. Монгол Улс бол үүнд хувьцаа эзэмшигч улс.

Уул нь бид Улаанбаатар-Москва чиглэлийн улс дамнасан цорын ганц төмөр замтай, одоо ч гэсэн энэ замаар явж байгаа бөгөөд Москва явахад нэг талдаа 5 хоног, нөгөө талдаа 4 хоног болдог байна. Нийслэл болон орон нутгийн хооронд онгоцны тогтмол нислэггүй үед Ховд нутгийн иргэн 500 мянган төгрөг зарцуулж байж Улаанбаатарт ирдэг жишээтэй. Өдгөө Хятад улсад хурдны галт тэрэг маш их хөгжиж, цаг тутмын хурд нь 350-400 км-т хүрч байна. Хэрэв Монгол Улсад хурдны төмөр зам тавигдах юм бол Дорнодоор орж ирээд Ховдоор гарахад хагас өдөр л хэрэгсэж, цаг хугацааг ихээр хэмнэх төдийгүй, иргэдийн зардлыг ч ихээр багасгах болно. Ийм ч учраас энэ нь Монгол Улсад хөгжил авчрах томоохон ач холбогдолтой үйл хэрэг байгаа юм.

Сурв: Ши Жиньпин дарга олон улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар “Нэг бүс, нэг зам”, “Хувь заяаны цогц нэгдэл”, “Эрүүл мэндийн цогц нэгдэл” зэрэг олон шинэ шинэ үзэл ойлголтыг дэвшүүлсэн, эдгээр дипломат үзэл ойлголтоос дэлхий нийтийн хөгжил дэвшилд үзүүлсэн үр нөлөөний талаар та ямар үзэл бодолтой байгаа вэ?

Ж.Баясах: Хятад улсын санаачилсан “Нэг бүс, нэг зам”-ыг хүмүүс өнгөрсөнд их алс холын зүйл шиг санаж төсөөлж байсан боловч, өнөөдөр бидний ажил амьдралд явах тусмаа ойртон ирж байна. Бид бүхний мэдээжээр, Хүннү, Сяньби, Нирун, Жужан зэрэг улсуудын үеэс “Торгоны зам” Монголын нутгаар дамжин, Төв Ази руу нэвтэрдэг байсан. Гэхдээ аль газар нутгаар дамжин өнгөрдөг байсан нь одоо хэрнээ бүдэг бадаг байгаа боловч, түүх, археологийн шинжилгээ судалгаагаар үүнийг нотлох баримт материалуудыг удаа дараа илрүүлсээр байна.

Хятад улсын дарга Ши Жиньпин дэлхий нийтэд хандан “Хувь заяаны цогц нэгдэл” гэх шинэ үзэл ойлголтыг хэдэн жилийн өмнө дэвшүүлсэн бөгөөд сүүлийн үед Ковид-19 цар тахал гарсны даргаа, “Эрүүл мэндийн цогц нэгдэл” гэх шинэ ойлголтыг дэвшүүлж, их олон шинэлэг сайхан зүйлсийг санаачилсан, энэ бүхэн бүрэн биелнэ гэж найдаж байна. Бид өвчин зовлонгүй байваас манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ирээдүй гэрэл гялбаатай байх болно.

Өнгөрсөн жилд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын хүнд хэцүү үед Хятад улсад айлчилж, 30 мянган хонь хандивлахаа зарлаж, 2020 оны 10-р сард хандивын хонио бүхнийг нь хүлээлгэн өгсөн. Энэ тухай монгол хэлээр нэг дуу зохиогдсон байна. Хятад улс ямар богино хугацаанд аймшигт цар тахлын гамшгаас гарсныг бид нүдээрээ үзлээ. Мөн саяхан Хятад улс өөрийн оронд судлан бүтээсэн 30 мянган тун вакциныг Монгол Улсад үнэ төлбөргүйгээр сайн санааны үүднээс хандивласанд Монголын ард түмэн маш баяртай байна. Үүнээс гадна, Монгол Улсын Засгийн газар Орос, Энэтхэг, Америк, Английн судлан бүтээсэн вакциныг оруулж ирэхээр яриа хэлцэл хийж, вакцинжуулалтын ажлаа эхлүүлээд байна.

Ташрамд дурдахад, Улаан номд орсон Монголын Мазаалай, Хятадын Хулсны баавгайн тухай сэдэвт нэг киног Хятад улсын тусламжтайгаар бүтээх төслийг хамтран хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдаад явж байгаа. Бидний хийсэн төслийг Хятадын тал хүлээж авсан, удахгүй албан ёсоор эхлэн хэрэгжиж, олон нийтэд ээлтэй сайхан уран бүтээл болно гэдэгт найдаж байна.

Энэ жил бол цагаагчин үхэр жил, үхэр манааь өөрөө яасан сайхан амьтан билээ! Өдгөө бүх зүйл өөдрөг сайхан байна, сайхан цаг удахгүй ирнэ гэж сая цагаан сараа тэмдэглэх үеэр настан буурлууд маань ярьж байсан.

Монгол, Хятад хоёр орны харилцаа идэвхтэй сайхан хөгжиж байна, бидний хооронд газар нутгийн ямар нэгэн маргаан байхгүй. Эрдэмтэн судлаач хүний хувьд би Хоёр хөрш маань сайн байвал Монгол Улс ч сайн байна гэдэг ойлголттой байна. /О.Дарамбазар/

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ4 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр7 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол7 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент7 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр3 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа