CRI Монгол радио

13 дахь удаагийн БХАТИХ-ын 4-р чуулганы 2-р бүгд хурал хуралджээ

Нийтэлсэн

13 дахь удаагийн БХАТИХ-ын 4-р чуулган 8-нд Ардын их хурлын ордонд  2-р бүгд хурал хуралдуулж, БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлан, Ардын дээд шүүхийн ажлын тайлан, Ардын дээд прокурорын ажлын тайланг сонсон, хянан хэлэлцсэн байна.

Ши Жиньпин, Ли Кэчян, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн, Ван Чишань нар хуралд оролцов.

БХАТИХ-ын байнгын хорооны  даалгавраар  Байнгын хорооны дарга Ли Жаньшү  БХАТИХ-ын байнгын хорооны ажлын талаар чуулганд тайлагнав.

Ардын дээд шүүхийн дарга Жөү Чян Ардын дээд шүүхийн ажлын тайланд онцлохдоо, Ардын Дээд Шүүх 2020 онд 39347 хэргийг хүлээн авч, 35773 хэргийг шүүн тасалсан байна. Орон нутгийн ардын шүүх болон тусгай ардын шүүх 30.805 сая хэргийг хүлээн авч,  28.705 сая хэргийг шүүн тасалсан байна гэжээ.

Exit mobile version