CRI Монгол радио

Мозамбик улс вакцинжуулалтдаа Хятад улсын вакцин хэрэглэж байна

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: 8-нд Мозамбикийн засгийн газар нийслэл Мапутод КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлэх ёслол зохиожээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд Арминдо Тиаго ёслолын үеэр Хятад улсаас хандивласан, Хятадын Үндэсний эм үйлдвэрлэгч корпорацын үйлдвэрлэсэн КОВИД-19-ийн эсрэг вакциныг олны түрүүнд тариулснаар Хятад улсын вакциныг тариулсан Мозамбикийн анхны хүн болжээ.

Арминдо Тиаго Мозамбикийн загсийн газрын нэрийн өмнөөс Хятад улсын засгийн газар болон ард түмэн вакцины тусламж олгосон явдалд чин сэтгэлийн талархалаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ: вакцинжуулалтыг эхлүүлсэн нь Мозамбикийн хувьд түүхийн чанартай агшин бөгөөд Мозамбик улс цар тахлыг ялан давахын итгэлийг ихээхэн нэмэгдүүлэх болно гэжээ.

Хятад улсаас Мозамбикт суугаа элчин сайд Ван Хэжюнь, Мапуто хотын албан тушаалтан ёслолд оролцов.

Хятад улсын засгийн газраас хандивласан, Хятадын Үндэсний эм үйлдвэрлэгч корпорацын үйлдвэрлэсэн КОВИД-19-ийн эсрэг вакциныг тухайн орон нутгийн цагаар 2-р сарын 24-ны үдээс хойш Мапутод зөөвөрлөн хүргэсэн юм.

Exit mobile version