CRI Монгол радио

Хятад улсын талаар үнэнийг ярьсан Франц эрдэмтнийг ажлаас нь халжээ

Нийтэлсэн

Хоёр жилийн өмнө, Францын Страсбургийн их сургуулийн профессор Кристиан Местре Хятад улсын Шиньжянд ирж, тухайн нутгийн мэргэжлийн ур чадварын боловсрол, сургалтын төв болон Исламын шашны сургууль зэрэг газруудаар очиж үзэн танилцаж байсан бөгөөд терроризм бий болохоос урьдчилан сэргийлэх, хэт даврагч үзлийг арилгах талын Хятад улсын зарим арга хэмжээнд эерэг үнэлгээ өгч, түүнчлэн терроризмын асуудлын сөрөг нөлөөнд эгээ адилхан нүүрлэж байгаа Франц зэрэг өрнөдийн орнууд Хятад улсаас суралцаж болох юм гэж үзсэн байна.

Үүнээс гадна энэ Францын эрдэмтэн Франц Хятадын эрдэм шинжилгээний солилцоог идэвхтэй ахиулж, түүнчлэн КОВИД-19 цар тахлын хугацаанд Хятад улсын хэрэгжүүлсэн сэргийлэлтийн арга хэмжээг сайшаасан байв.

Гэтэл хэн мэдэх юм, түүний өмнө нь ярьж байсан Хятад улсын хамаатай эдгээр үнэн үг, Хятад улсад хандсан найрсаг байр суурийг нь саяхан Францын “Le Point” сэтгүүлийн нэгэн Хятад улсыг эсэргүүцэгч сурвалжлагч хүчтэй дайруулж, улмаар Францын Хятад улсыг гадуурхагч бүлгийнхэн тус эрдэмтэн руу довтлохыг нь өдөөн тухирч, эцэстээ энэ эрдэмтэн аргүй байдалд ажлаасаа огцорсон байна.

Exit mobile version