CRI Монгол радио

Хятадын эмчилгээний багийнханд талархал илэрхийлэв

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ:  Экваторын Гвинейн ерөнхий сайд Обама 8-нд  Экваторын Гвинейнд тусламж үзүүлсэн Хятадын 31 дэх эмнэлгийн багийн Бата багийнхантай утсаар ярьж, Батагийн дэлбэрэлтийн ослын үеэр бэртсэн хүмүүсийг аврах, эмнэлгийн хэрэгсэл хандивласанд талархал илэрхийлсэн байна.

7-ны үдээс хойш, Экваторын Гвинейн хамгийн том хот Бата дахь цэргийн бүсийн зэвсэг хадгалах байгууллага хариуцлага алдсанаас  болж  дэлбэрэлтийн хэрэг гарчээ. Экваторын Гвинейн албаны мэдээллээр, 8-ны өдрийн байдлаар ослын улмаас 98 хүн амиа алдаж, 615 хүн бэртэж шархадсан байна.

Хятадын эмнэлгийн  багийн Бата дахь салбар түүнчлэн БНХАУ-аас Экваторын Гвинейд суугаа  элчин сайдын яам,  БНХАУ-ын Бата ​​дахь Ерөнхий консулын газартай холбогдож байдлыг ойлгосны даруйхан яаралтай тусламжийн төлөвлөгөө хэрэгжүүлж, шархадсан хүмүүсийг аврах ажилд оролцжээ.

Exit mobile version