CRI Монгол радио

“14-р таван жил”-ийн хугацаан дахь Хятад улсын хөгжилд ихээхэн найдлага тавьжээ

Нийтэлсэн

8-нд, 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы хоёрдугаар удаагийн бүгд хурал Ардын их хурлын ордонд хуралдсан бөгөөд олон орнуудаас Хятад улсад суугаа элчин сайд, олон улсын байгууллагын албан тушаалтан нар хурлыг сонссон байна. Тэд Хятад улсын “14-р таван жил”-ийн хөгжилд дүүрэн найдлага тавьж байгаагийн зэрэгцээ Хятад улсын хөгжлийн үзэл ойлголтоос суралцахыг хүсэж байна гэж хэлжээ.

Сомалиас Хятад улсад суугаа элчин сайд Али Куллане хэлэхдээ: Тэрбээр Хятад улсын “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хөтөлбөр дэх маш олон талыг Сомали улсын хувьд зээлдэн суралцууштайг анзаарсан юм, хойшдын арван жил сорилт ихтэй байх болно, Хятад улстай гар нийлэн сорилттой тэмцэнэ гэдэгт найдаж байна гэжээ.

“Бид Хятад улсын хөгжлийн үзэл ойлголт, эрин цагтай зэрэг урагшилсан үзэл ойлголтыг суралцахыг хүсэж байна. Хятад улсын хөгжлийн талаар бид маш их сонирхож байгаа бөгөөд уг үзэл ойлголтуудыг нэн олон салбарт нэвтрүүлэн суралцъя гэж бодож байна. Хойшдын арван жил бэрхшээл сорилт ихтэй байх юм, иймээс бид Хятад улс хэрхэн хөгжин дэвшсэнийг мэдэхийг хүсэж байна. Хятадын талын хамт хамгийн сайн арга хэлбэрээр хамтаар сорилттой тэмцэхийг хүсэж байна, бидний хувьд ийм шаардлага нэн илүү юм.”

Ази Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын Стратегийн төлөвлөлт болон төслийн менежментийн газрын дэд дарга Ферхат Хятад улсын ядуугаас ангижруулсан ололт амжилтыг өндрөөр үнэлсэн бөгөөд Хятад улс ядуурлаас ангижирсан бүс нутгийн иргэдийн амьдралын ашиг туслыг цаашид ч нэмэгдүүлэхийг хүссэн байна.

Exit mobile version