CRI Монгол радио

“Алсын хараа-2035” бодлого болон 14 дүгээр 5 жилийн төлөвлөгөөний чухал онцлог шинжүүд

Нийтэлсэн

Хятад улсын бодлого, шийдвэр гаргах хамгийн том чухал арга хэмжээ болохын хувьд жил болгоны хоёр чуулган нь дэлхий улс түмэн Хятад улсын тухай мэдээ мэдээлэл авах “цонх” болдог. Тэгвэл энэ онд ХКН байгуулагдсаны 100 жилийн ой, Хятадын улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 14-р таван жилийн төлөвлөгөөний эхний он жил тохиож байгаагаараа онцлог бөгөөд мөн ч дэлхий нийтийн анхаарлыг илүү татаж байна. Даяаршсан өнөө цаг эринд  “Хоёр хурал”-аар хэлэлцэн батлах гэж байгаа “Алсын хараа-2035” бодлого болон 14 дүгээр 5 жилийн төлөвлөгөө Хятад улсад гэлтгүй, даян дэлхийн хувьд ч чухал ач холбогдол өгөх юм.

“Алсын хараа-2035” бодлогын зорилго нь Хятад улс 2035 он гэхэд “үндсэндээ орчин үеийн шинэлэг нийгэм байгуулахыг биелүүлж”, хүнд тутамд ногдох ДНБ-ийг дунд зэргийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүргэх, үндсэн технологийн томоохон нээлтийг бий болгож, 2030 оноос хойш нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээг тогтвортой бууруулах явдал болно.

“Алсын хараа-2035” бодлогын зорилгод бас эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн бүтцийг илүү оновчтой болгох, инновацийн чадавхыг үлэмж нэмэгдүүлэх, ногоон өөрчлөлтөд чухал нөлөө үзүүлэх, оршин суугчдын орлогын өсөлт болон эдийн засгийн өсөлтийг үндсэндээ тэнцүүлэх болно гэж дэвшүүлжээ.

14-р таван жилийн төлөвлөгөө нь инновацийн үндсэн байр суурийг баримталж, шинжлэх ухаан, технологийн бие даах чадварыг үндэсний хөгжлийн “стратегийн дэмжлэг” болгохыг шаардсан юм. 14-р таван жилийн төлөвлөгөө нь судалгаа шинжилгээний ажил (2025 он гэхэд ДНБ-ий 3%), технологи, боловсролын салбарт зарцуулах зардлыг нэмэгдүүлэх болно. Шинжлэх ухаан, технологийн салбарт хязгаарлалт нэмэгдэж болзошгүйг харгалзан Хятад улс суурь судалгаа, шинжлэх ухаан, технологийн салбар дахь чухал чухал технологийн ололт амжилтад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх болно.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал саяхан ярилцлага өгөхдөө, Хятад улс энэ оноос хэрэгжүүлж эхлэх 14 дүгээр 5 жилийн төлөвлөгөөнд ногоон хөгжлийг идэвхжүүлж, нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжих ажлыг хурдасгаж, улмаар 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилтыг дэвшүүлсэн. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Засгийн газраас ногоон хөгжлийг идэвхжүүлж, байгаль экологийг хамгаалах чиглэлд оновчтой зөв бодлого хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрсэн. Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагаа мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийг 2020 онд баталж, эдгээр бодлогын баримт бичигт “Ногоон хөгжил” зорилтыг дэвшүүлж, байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, хүртээмжтэй ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг 12.3 хувиар бууруулах ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр зорилтуудыг хэрхэн уялдуулж болох талаар бид голлон анхаарч байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, БНХАУ-ын эдийн засгийн тогтвортой өсөлт нь Хятадын ард түмний төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг чухал асуудлыг нэг юм. Монгол улсын хувьд Хятад улсын ирэх 5 жилийн нийгэм, эдийн засгийн зорилтоо тодорхойлох 14 дүгээр 5 жилийн төлөвлөгөөнд чухал ач холбогдол өгч байгаа. Учир нь манай хоёр орон нь худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа сайтайгаас гадна манай эдийн засагт үзүүлэх нөлөөлөл их байдаг. Тиймээс Монгол Улсын хувьд Хятадын эдийн засгийн бодлого, төлөвийн хандлагыг цаг үргэлж анхаарч байна гэжээ. \Сайн-Өлзий\

Exit mobile version