CRI Монгол радио
Монгол улсад 60 мянган амны хаалт бэлэглэв
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Улаан загалмай нийгэмлэг хамтран Монгол Улсад коронавирусний халдвартай тэмцэх 60 мянган амны хаалт, 20 мянган бээлий, 210 мянган юаниар дэмжлэг үзүүллээ.
ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба Монгол Улсын Соёлын Яам, МУЗН, МСНЭ-д хандив өгөх арга хэмжээг өнөөдөр /2021.03.12/ цахимаар зохион байгууллаа.
Арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын төлөөлөгч, Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаныхан, Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөл, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөл, МСНЭ-ийнхэн оролцов.
МУЗН-ээс “Цар тахлын энэ үед хандив тусламж үзүүлж байгаа ӨМӨЗО-ны ард түмэнд гүн талархал илэрхийлье. Хоёр орны Улаан загалмай нийгэмлэг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад баяртай байна. Бид та бүхний үзүүлсэн мөнгөн тусламжаар олон хүүхэдтэй эхчүүд, амьжиргааны түвшин доогуур өрхөд хүнсний тусламж олгох болно” гэсэн байна.