CRI Монгол радио
Хонконгийн ирээдүй улам гэгээн саруул болно
Хятадын албаны тал 12-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, Хонконгийн онцгой засаг захиргааны бүсийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох тухай тогтоолыг Хятадын дээд эрхт байгууллага дийлэнх дэмжсэн саналаар баталсан талаар гадаад дотоодын хэвлэлийнхэнд танилцуулжээ. Хэвлэлийн бага хуралд гаргасан олон мэдээллээс харахад Хонконгийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох нь талуудад ашигтай юм.
Хонконгийн ирээдүй улам гэгээн саруул болно_fororder_微信图片_20210313110156
Сонгуулийн аюулгүй байдлаар дамжин үндэсний аюулгүй байдлаа хамгаалах нь дэлхий нийтийн нийтлэг авч хэрэглэдэг арга юм. Дэлхийн аль ч улс орон өөрийн харьяа дахь орон нутгийн сонгууль нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж, аюул урчуулахыг хүлээн зөвшөөрөхгүй юм. Хонконт “Хуульд засвар оруулах маргаан” эцэстээ нийгмэмд үймээн тарьсан үйл явдлаас хүмүүс Хонконгийн одоогийн гол асуудал нь “Эрх булаах болон түүний эсрэг, урвалга болон түүний эсрэг, үзэл суртылн нөлөөлөл болон түүний эсрэг” болж байгааг олж харлаа. Энэ асуудлаар Хятадын төв засгийн газар ямар ч буулт хийх боломжгүй.
Ноднин Хонконгийн Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийг боловсруулснаас энэ удаагийн Хонконгийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгоход хүртэл Хятадын дээд эрхт байгууллагын энэ хоёр том бодлого хуулийн талаас Хонконгийн онцгой засаг захиргааны бүсийн улс төрийн тогтвортой байдал, улс төрийн эрхийн аюулгүй байдлын эрсдэлийн цэгийг бөглөхөд ашигтай дээрээ Хятад улсыг эсэргүүцэж Хонконгийг замбараагүй болгох зорилготой хүчин одоогийн тогтолцоог ашиглан эрх булаах замыг нь тасалж, гаднын хүчин Хонконгийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хориглож, Хятадын үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал болон хөгжлийн эрх ашгийг хүчтэй хамгаалах болно.
Хонконгийн нийгэм нийтийн хувьд Хятад улсыг эсэргүүцэж Хонконгийг замбараагүй болгох хүчин сонгуулийн тогтолцооны дутуу талыг ашиглан засагт оролцож, үндэсний аюулгүй байдал болон Хонконгийн хөгжлийг хохироосон үйлдэлд нь ард иргэд эртнээс дургүйцэж үзэн ядсаар байна.
Яг ийм учраас Хонконгийн нийгэм нийтээрээ Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын энэ тогтоолыг үнэн сэтгэлээсээ талархан хүлээн авч байна. Хонконгийн судалгааны нийгэмлэгийн иргэний санал асуулгын дүнгээс харахад санал асуулгад хамрагдсан 70 хувийн иргэд Хонконгийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох тогтоолыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Хятадын дээд эрхт байгууллагын саяхан баталсан “14-р таван жил”-ийн төлөвлөгөө болон 2035 оны алсын зорилтын хөтөлбөрт Хятад улсын олон салбарын төлөвлөгөөнд Хонконгийн ирээдүйн хөгжлийг дэмжих хэтийн төлөвийг гаргасан юм. Дэлхийн хамгийн чөлөөтэй эдийн засгийн цогцын хувьд Хонконгийн цэцэглэлт хөгжил болон тогтвортой байдал нь Хятад улсын ашиг сонирхолд нийцэх төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолд ч нийцнэ.
Хятад улсын хоёр чуулганы үед Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Хонконгийн төлөөлөгч: Энэ удаа баталсан Хонконгтой холбоотой тогтоол нь Хонконгт “Оройтсон хавар”-ыг авчирч өглөө гэжээ. Хонконгийн улс төр ариун тунгалаг, нийгэм амгалан тайван байхыг Хонконгчууд, Хятадын эх газрын ард иргэд болон дэлхийн улс орнуудын хөрөнгө оруулагчид сайшааж байна. “Дорно дахины сувд” хэмээгдсэн Хонконгийн ирээдүй улам гэгээн саруул болно гэдэгт итгэлтэй байна.