CRI Монгол радио
Хятад, Монголын боомтууд дахь гаалийн бүрдүүлэлтийн тээвэрлэлт нэмэгдэж байна
Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснийг үзвэл, Ганц-Мод болон Гашуунсухайт боомтоор 3-р сарын 9-ны байдлаар 500-625 автомашин хилээр нэвтэрч, Мөн Сэхээ болон Шивээхүрэн боомтоор өдөрт 400-450 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн талаар Монгол улсын ЗТХЯ-наас мэдээлжээ.
Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 28-ны 34 дүгээр тушаалаар улс хоорондын ачаа тээвэрлэлтэд үүссэн саатлыг арилгах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай бүлэг ажиллаж байна. ЗТХ-ийн сайд Л.Халтараар ахлуулсан тус шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд ГХЯ, УУХҮЯ, ЭМЯ, ХХЕГ, ГЕГ, МХЕГ, ЦЕГ, ТЕГ, хилийн боомттой аймгуудын Засаг дарга нар, Автотээврийн төвийн удирдлагууд орж ажиллаж байгаа юм байна.
Эрээн болон Замын-Үүд боомтоор өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр 15-20 автомашин хилээр нэвтэрч байсан бол Шуурхай бүлгээс зохицуулж ажилласны үр дүнд одоогийн байдлаар өдөрт нэг талдаа 120-150 автомашин хилээр нэвтэрч, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хангалт нэмэгдэж, хэвийн хэмжээнд хүрчээ.
Үүний дагуу Монгол, Оросын хил дээрх Цагааннуур боомт хоёрдугаар сарын 23-наас, Боршоо боомт гуравдугаар сарын 8-наас хил дамнасан ачаа тээврийг сэргээв.