CRI Монгол радио
Хятад улсыг хөрөнгө оруулалтын хамгийн тэргүүний сонголт гэж үзэж байна
Хятад улс дахь Америкийн Худалдааны Холбооноос саяхан 2021 оны Хятадын бизнесийн орчны судалгааны тайлан гаргаж тэмдэглэхдээ, гадаадын санхүүжилттэй компаниуд Хятад дахь хөгжлийн хэтийн төлөвөө өөдрөгөөр үнэлж байна. Тайланд дурдсанаар ярилцлагад хамрагдсан компаниудын 61% нь Хятадыг хөрөнгө оруулалтын хамгийн тэргүүний сонголт гэж үзсээр байгаа бөгөөд Хятад улс цаашид гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад зах зээлээ нэн ихээр нээлттэй болгож, хэтийн төлөвт итгэл дүүрэн байна гэжээ. Одоо та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Уг тайланд тэмдэглэснээр, Хятад улс дахь Америкийн Худалдааны Холбооны олон гишүүн компаниуд 2021 онд Хятад, Америк хоёр талын харилцааны чиг хандлагыг харьцангуй өөдрөгөөр харж байна. Судалгаанд хамрагдсан компаниудын 56% нь 2020 онд ашигтай ажиллана гэж тайланд дурджээ. Ярилцлагад хамрагдсан компаниудын 83 хувь нь үйлдвэрлэл, хангамжийг Хятадаас бусад бүс нутагт нүүлгэн шилжүүлэх талаар бодолцоогүй гэж мэдэгджээ.
Америк, Хятадын бизнесийн зөвлөлийн дэд дарга Мэттью Маргулис хэлэхдээ, Хятад улс дахь Америкийн компаниудын хөгжлийн хэтийн төлөвийг маш өөдрөгөөр харж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: “АНУ-ын компаниуд ойрын таван жилд Хятад улс дахь хөгжлийн хэтийн төлөвөө өөдрөгөөр харж байна. Хятад улс тахлыг амжилттай хяналтдаа авч, дэлхийн бусад улс орнуудын эдийн засаг ерөнхийдөө удааширсны улмаар олон компаниуд Хятадад бизнес эрхлэх боломж хайх болно” гэжээ.
Дэлхийн Банкнаас гаргасан тайлангаас үзвэл, Дэлхийн Банкны бизнесийн орчны зэрэглэлд Хятад улс 2017 онд 78-р байрнаас 2019 онд 31-р байр хүртэл тасралтгүй шат ахисаар байна. Энэ нь Хятад улсын “Гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын тухай хууль” болон түүнтэй холбоотой хууль дүрмийг хэрэгжүүлсэн, “Эрхийг чөлөөлж, үйлчилгээг сайжруулсан” иж бүрэн “гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах” цуврал арга хэмжээ авсантай нягт холбоотой юм. БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих холбооны Худалдаа, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Фэн Яошян хэлэхдээ: “Ялангуяа Гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлж, мөн Төрийн зөвлөл бас бизнесийн орчныг сайжруулах дүрэм журам хэрэгжиж эхэллээ. Гадаадад нээлттэй байх нь олон улсын ээдрээн будлиантай байдал ба худалдааны ивээх үзэл зэргээс үүдэн гадаад ертөнцөд нээлттэй байх нь зогсонги байдалд ороогүй байна. Иймээс нөхцөл байдал маш тодорхой байна. Харин Хятад улс ч цар тахлыг амжилттай хяналтдаа авч чадсан юм” гэжээ.
Түүнчлэн уг тайланд тэмдэглэхдээ, КОВИД-19 цар тахал даамжирч байгаа хэдий ч Хятад улс 2020 онд ДНБ-ий өсөлтийг эерэгээр өсгөсөн дэлхийн хамгийн том эдийн цогц болох юм. Судалгаанд хамрагдсан Хятад дахь Америкийн Худалдааны Холбооны гишүүн компаниудын 26% -ийг эзэлж байгаа компани илэрхийлэхдээ, 2020 онд Хятад дахь татварын өмнөх ашгийн хэмжээ нь дэлхийн нийт ашгийн хэмжээнээс өндөр байна гэжээ.
Сүүлийн жилүүдэд Хятад улс даяаршлын чиг хандлагыг идэвхтэй дагаж, олон улсын хамтын ажиллагааг эрэлхийлж байна. Харин Цагаан ордон “гинжин хэлхээг таслах” арга хэмжээ авах, Хятад, АНУ-ын эдийн засаг, худалдааны харилцааг хязгаарлах, Гадаадад ажлын байр бий болгох боломжийг олгодог АНУ-ын компаниудаа шийтгэн торгох, Татвар, хураамжийн хөнгөлөлтийг ашиглан үйлдвэрлэлийн илүү олон ажлын байрыг АНУ руу буцааж шилжүүлэх, Хятад, АНУ-ын эдийн засаг, худалдааны “гинжин хэлхээг таслах” зэрэг үйлдлүүд давтагдсаар исэн. Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн Америк, Европыг судлах хүрээлэнгийн ахлах судлаач Жан Мөнань: АНУ-ын “гинжин хэлхээг таслах” нь бодит байдалд нийцэхгүй байгаа бөгөөд БНХАУ-АНУ-ын хамтын ажиллагаа нь хоёр орны ирээдүйн үндсэн чиг хандлага хэвээр байх болно гэж салбарынхан үзэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,”Өндөр хөгжилтэй орнуудаас үйлдвэрлэлийг шинэ эдийн засаг руу шилжүүлэх нь хоёр хүчин зүйлээс хамаардаг гэдгийг бид мэднэ. Нэг нь хөдөлмөрийн зардал, нөгөө нь хэрэглээний зах зээлийг өргөжүүлэх явдал юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Энэтхэг зэрэг шинээр хөгжиж буй улсуудад нэг хүнд ногдох орлого, хэрэглээний төвшин дээшилж, зах зээлийн асар их нөөц бололцоо маш ихээр гарсан байна, үүний зэрэгцээ Хятад улс бол дэлхийн хамгийн том үйлдвэрлэлийн бааз төдийгүй дэлхийн хамгийн боломжит хэрэглээний зах зээл болж байна. Энэ нь АНУ-ын компаниудыг багтаасан дэлхийн үндэстэн дамнасан компаниудын өсөлтийн хүлээлт байх болно” гэжээ.
Сэтгүүлч: Сайн-Өлзий