CRI Монгол радио

“Хятадын үндэстний цөөнхийн хөгжил ба хүний эрхийг хамгаалах” сэдэвт цахим хурал болов

Нийтэлсэн

12-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 46 дахь хуралдааны “Хятадын үндэстний цөөнхийн хөгжил ба хүний эрхийг хамгаалах” сэдэвт цахим хурал болов. Хуралд оролцогчид үндэстний цөөнхийн хөгжил, ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, жендэрийн тэгш байдал, байгаль орчныг хамгаалах зэрэг сэдвээр өргөн хүрээнд гүнзгий ярилцав.

Тус хурлыг Хятадын төлөвлөгөөт төрөлтийн нийгэмлэг, Хятадын хүн ам, хөгжлийн судалгааны төв хамтран зохион байгуулав. Хятад, Тайланд, Орос, Египет, Серби, Тажикстан, Казахстан, Пакистан зэрэг орны мэргэжилтэн судлаач 100 гаруй хүн оролцжээ.
Хятадын үндэстний цөөнхийн бүс нутаг, ялангуяа Шиньжяны бүс нутгийн эдийн засаг, нийгэм нэлээд ахицтай байна. Үндэстний цөөнхийн амьжиргаа, эрүүл мэнд, боловсролын төвшин ерөнхийдөө сайжирч, хөгжил, эрүүл мэнд зэрэг эрхийн баталгаа хангагдаж, жендэрийн тэгш байдал, байгаль орчныг хамгаалах зэрэг талаар шинэ амжилттай болж, үндэстнүүд эв найрамдалтай амьдарч байна гэж төлөөлөгчид хэллээ. Төлөөлөгчид мөн бодит байдал болон өөрсдийн амьдралын түүхээрээ барууны цөөн хэдэн улс орнуудын буруу ташаа мэдээлэл, цуу яриаг үндэслэлтэйгээр илчлэн няцааж, Хятадын үндэстний цөөнхийн хөгжлийн бодит байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт илүү сайн ойлгуулах боломжийг олгожээ.

Exit mobile version