CRI Монгол радио

Мьянмарын ард түмэн шаардлагаа хууль ёсны дагуу илэрхийлэхийг уриалав

Нийтэлсэн

Мьянмарт үүссэн нөхцөл байдлын тухай Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 15-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс Мьянмарын ард түмэнд шаардлагаа хууль ёсны дагуу илэрхийлж, өдөөн хатгалгад ашиглагдахгүй байж, Хятад-Мьянмарын найрамдлын ерөнхий байдалд нөлөөлөхөөс зайлсхийхийг уриалжээ.

Жао Лижянь хэлэхдээ: “Хятад улс Мьянмарын бүх талууд тэвчээртэй байж, Мьянмарын ард түмний язгуур эрх ашгийн үүднээс яриа хэлэлцээ, зөвшилцөл хийж, зөрчил маргаан, санал зөрөлдөөнөө Үндсэн хууль болон хуулийн хүрээнд зохицуулж, дотоодын ардчилсан өөрчлөлтийн үйл явцыг үргэлжлүүлэн урагшлуулахыг хүсэж байна. Одоогийн хамгийн чухал зорилт бол цус шинээр урсгахаас урьдчилан сэргийлж, нөхцөл байдлыг аль болох богино хугацаанд намжааж явдал болно” гэжээ.

Мьянмарт Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг зодож, тонон дээрэмдэж, галдан шатаасан хэрэг явдалтай холбогдуулан Жао Лижянь хэлэхдээ, уг үйл явдлын мөн чанар маш муу. Энэ явдлын дараа Мьянмар дахь БНХАУ-ын ЭСЯ Мьянмар дахь Хятадын аж ахуйн нэгжийн Худалдааны холбоо болон холбогдох компаниудтай нэн даруй холбоо барьж, орон нутгийн цагдаа нараас хятадын компани, ажилчдын аюулгүй байдлыг хангах талаар үр дүнтэй арга хэмжээ авахыг яаралтай хүссэн юм гэжээ.

Exit mobile version