CRI Монгол радио

Сирийн хямралыг эртхэн зогсоохыг уриалав

Нийтэлсэн

Синьхуа Агентлагийн Мэдээ, 3-р сарын 15-нд Хятад улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Гэн Шуан 15-ны өдөр Аюулгүйн зөвлөлийн Сирийн улс төрийн асуудлаар хийсэн олон нийтийн видео уулзалтад үг хэлж, Сирийн хямралыг эрт зогсоохыг уриалав.

Гэн Шуан хэлэхдээ, Сирийн хямрал эхэлснээс хойш бүтэн арван жил өнгөрчээ. Сүүлийн арван жилийн хугацаанд Сири улс хууль бус түрэмгийлэл, гаднын эзлэн түрэмгийлэл, терроризм, ганц талын хориг арга хэмжээнд өртөж, үндэсний хөгжлийн явц бараг зогсонги байдалд орж, ард түмний амьдрал хүнд байдалд ороод байна. Аюулгүйн зөвлөл Сирийн хямралыг эртхэн дуусгахыг эрчимтэй дэмжиж, Сирийн ард түмний зовлонг багасгах ёстой гэжээ.

Гэн Шуанг хэлэхдээ, Сирийн улс төрийн үйл явцыг ахиулж, Сирид энх тайван, амар амгаланг сэргээх нь Сирийн талууд болон олон улсын хамтын нийгэмлэгээс яриа хэлэлцээг бэхжүүлж, зөвшилцлийг бий болгож, хамтран ажиллахыг шаардаж байна. Сохор хориг арга хэмжээ, шахалт нь зөвхөн хүчтэй хариу эсэргүүцлийг бий болгож, илүү их сөргөлдөөн үүсгэж, мөргөлдөөнийг гааруулж, холбогдох орны ард түмэнд илүү их зовлон авчирч, асуудлыг үндсээр нь шийдэж чадахгүй юм гэжээ. Тэрбээр Сирийн ирээдүй Сирийн ард түмний гарт байгааг онцлон тэмдэглэв. Аюулгүйн зөвлөл болон олон улсын хамтын нийгэмлэг “Сиричуудаар удирдуулсан ба Сирийн эзэмшлийн” зарчмыг баримталж, Сирийн асуудлыг эртхэн улс төрийн аргаар шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.

Exit mobile version