CRI Монгол радио

Ши Жиньпин Бангладешийн тусгаар тогтнолын 50 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагаанд зориулан үг хэлэв

Нийтэлсэн

Хятад улсын дарга Ши Жиньпин 3-р сарын 17-нд Бангладеш улсын “Үндэстний эцэг” хэмээгдсэн Шейх Мужибур Рахманы мэндэлсний 100 жилийн ойг дурсгах ба тусгаар тогтносны 50 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагаанд зориулан видергоор үг хэлж, Хятадын засгийн газар болон Хятадын ард түмний нэрийн өмнөөс ерөнхийлөгч Абдулла Хамеед, ерөнхий сайд Шейх Хасина, түүнчлэн Бангладешийн засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг дэвшүүллээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, 50 жилийн тэртээ, Шейх Мужибур Рахман өөрийн гараараа Бангладешийн Бүгд Найрамдах Улсыг бүтээн байгуулсан байдаг. Тэр бол Хятадын ард түмний хуучны анд, сайн анд бөгөөд хоёр удаа Хятад улсад айлчлан, Хятад улсын ахмад үеийн удирдагчидтай найрамдал тогтоож байсан юм. Ахмад нэг үеийн удирдагчдын Хятад Бангладешийн харилцааны хөгжилд оруулсан хувь нэмрийг бид бат санаж явах ёстой бөгөөд Хятад Бангладешийн найрсаг харилцааны буухиаг сайтар дамжуулах ёстой гэв.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, Бангладеш улс тусгаар тогтносон 50 жилд улс орны бүтээн байгуулалтын замналдаа асар их ололт амжилтад хүрсэн байна. Найрсаг хөрш болсны хувьд бид маш баяртай байна гэв.

Ши Жиньпин хэлэхдээ: Хятад Бангладешийн харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалчлан үзэдэг, Бангладешийн талтай хамтаар хоёр орны хөгжлийн стратегийн холболтыг эрчимжүүлж, хамтдаа “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулан, Хятад Бангладешийн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн байна гэж онцлов.

Exit mobile version