Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

ГХЯ Америк Японы “хамтарсан мэдэгдэл”-ийг няцаав

Нийтэлсэн

ГХЯ-ны хэвлэлийн Төлөөлөгч Жао Лижянь 17-нд ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Америк Японы “хамтарсан мэдэгдэл” нь Хятадын талын гадаад бодлогыг хорон муугаар дайрч, Хятад улсын дотоод засаглалд ноцтой хөндлөнгийн оролцоо хийж, Хятадын талын ашиг тусыг хохироохоор оролдсон байна, үүнд Хятадын тал маш дургүйцэж байгаа бөгөөд эрс эсэргүүцэж байна. Хятадын тал нэгэнтээ Япон, Америк хоёр талтай тус тус төв чангаар харилцсан юм гэв.

Эх сурвалжид мэдээлснээр, Америк Япон 16-нд гадаад харилцааны сайд, батлан хамгаалах сайд нарын “2+2” уулзалт зохиож, “хамтарсан мэдэгдэл” гаргаж, тус мэдэгдэлдээ Хятадын талын үйл ажиллагаа одоогийн олон улсын дэг журамд нийцэхгүй, олон улсын хамтын нийгэмлэгт сорилт учруулж байна гэсэн бөгөөд Тайвань, түүнчлэн Хонконг, Шиньжянтай холбоотой асуудалд анхаарал хандуулж байна гэжээ. Жао Лижянь холбогдох асуултад хариулахдаа дээрх үгээ хэлсэн байна.

Жао Лижянь хэлэхдээ: Хятад улсын Тайвань, Хонконг, Шиньжянтай холбоотой асуудал, түүнчлэн Өмнөд тэнгис, Дяо Юйдао арлын зэрэг асуудлаарх байр суурь бол уулынхтайгаа адил бөгөөд тодорхой юм. Хятад улсын үндэснийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг тусаа хамгаалахын шийдвэр зориг бол шантрашгүй юм гэв. Тэрээр хэлэхдээ:

“Хятад улс Өмнөд тэнгисийн арал олтригууд болон түүний ойролцоох тэнгис далай, түүнчлэн Дяо Юйдао арал болон түүний дэргэдэх арал олтригт маргашгүй бүрэн эрхтэй. Тайвань, түүнчлэн Хонконг, Шиньжянтай холбоотой асуудал бол Хятад улсын дотоод хэрэг, ямарваа гаднын хүчин хөндлөнгийн оролцоо хийхийг хүлцэхгүй. Америк Япон хамтарсан мэдэгдэл гаргасан нь холбогдох асуудлын түүхийн уртраг өргөөргийг үл тоомсорлож, бодит үнэнийг умартсан байна, энэ нь зөвхөн Америк Японы хуйвалдаан бөгөөд Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгийн оролцоо хийж буй бас нэгэн гэрч, Хятад улсыг гүтгэн доромжилж буй хорон муу жишээ нь юм” гэжээ.

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм4 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг4 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр4 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр4 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ5 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ