CRI Монгол радио
БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд асуултад хариулав
2021 оны 3-р сарын 17-нд, БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд Цүй Тянькай Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгыг хүлээж, Хятад, Америкийн дээд хэмжээний стратегийн хэлцлийн ач холбогдол, хүлээлт зэрэг асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрээр хэлэхдээ, энэ нь Америкийн ерөнхийлөгч албан тушаалдаа гарсны дараах Хятад, Америк хоёр талын дээд түвшний анхдагч уулзалт бөгөөд Хятадын тал ганц удаагийн уулзалтаар бүх асуудлыг шийдэхийг хүсэхгүй байна, бас хэт өндөр хүлээлт тавиагүй байна. Хэлцэл нь эхлэл болж, хоёр тал чин үнэнчээр хэлэлцэж, ойлголцлоор өндөрлөхийг хүсэж байна гэжээ.
Тэрээр мөн хэлэхдээ, Америк болон бусад орнууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нь гуравдагч оронд чиглэхгүй байх, гуравдагч талын ашиг сонирхлыг хохироохгүй байх ёстой. Америк хэрэв хэлцлийг ашиглан давуу тал олохыг хүсэж байгаа бол ямар ч шаардлагагүй, ямар ч үр дүнд хүрэхгүй юм гэжээ.
Н.Пүрэвжав