CRI Монгол радио

Зуун жилийн түүхтэй нам эрчтэй хэвээр

Нийтэлсэн

3-р сарын 15-ны байдлаар дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдлын тоо 119 саяыг давж, 2.6 сая гаруй хүн амь насаа алдсан юм. Улс орнуудын цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээр байна. Хэрэв цаг хугацаа 2020 оны эхээр эргэж ирвэл коронавирусийн халдвараас болж хүн төрөлхтөнд ийм гүн гүнзгий шаналал авчирна гэж хэн ч төсөөлж чадахгүй байх.

Гэнэтийн тахал тулгарах үеэр, Хятад улсын дарга Ши Жиньпин тахлын эсрэг нийт ард түмний “дайн”-ыг биечлэн удирдаж, ард иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг эн тэргүүнд тавихыг удаа дараа онцолж байсан юм. Хямралын үеэр Хятад улс хүний ​​амь насыг хир зэрэг хүндэтгэн үзэж буйг нарийн зүйлүүдээс ажиглаж болох юм. Өвчтөнүүдийн эмчилгээний зардлыг бүгдийг нь улсын санхүү хариуцаж, хүүхэд настан эсэхээс үл хамааран өвчтөн бүрийг бүрэн эмчилнэ. Ухань хотоор жишээлж хэлэхэд, орон нутагт оношлогдсон 80-аас дээш насны 2500 гаруй өндөр настай өвчтөнүүдийн дунд эмчилгээний үр дүн 70 орчим хувьд хүрчээ. 87 настай өндөр настныг аврахын тулд арав гаруй эмнэлгийн ажилтан хэдэн арван өдрийн турш завгүй ажиллажээ. Ийнхүү хүн төвтэй үзэл баримтлал гэдэг нь улс төрийн хийрхэл төдий биш харин бодит үйл ажиллагаа юм.

Тахлын эсрэг тэмцлийн талбарт Хятадын ард түмэн, ялангуяа эмнэлгийн ажилтнууд өөрсдийн амь насаа үл хайхран өвчтөнүүдийг бүх хүчээрээ эмчлэн аварч буйд хүмүүс өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж байна. Статистикийн мэдээгээр Хятадад тахал өвчний эсрэг тэмцэж буй олон сая эмнэлгийн ажилтнууд байгаа бөгөөд үүний дотор 2000 гаруй хүн халдвар авч, хэдэн арван хүн ажил үүргээ гүйцэтгэх үеэр амь насаа алдсан байна. “Бүгд найрамдах улсын одон” -гоор шагнагдсан Хятадын Инженерийн хүрээлэнгийн академич Жун Наньшаны хэлсэнчлэн хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах нь эмчийн эрхэм зорилго юм. Үүний тулд тэд хүнд нөхцөл байдалд эрэлхэг урагшилж, алтан амь насаа зориулахаас буцахгүй байжээ.

2020 оны 3-р сард, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын чухал цаг мөчид Ши Жиньпин дарга Ухань хотод хүрэлцэн очиж, тахалтай уралдан тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудын шаргуу хөдөлмөрийг бүрэн нотоллоо. Бээжингийн их сургуулийн харьяа Гуравдугаар эмнэлгийн “90-ээд оны” залуусын түр намын үүрийн дарга Ван Бэнь, Ү Чао нар маш их зоригжиж, 3-р сарын 11-нд Бээжингийн их сургуулийн харьяа гурван эмнэлгийн тусламжийн багийн 90-ээд оны 34 намын гишүүний өмнөөс дарга Ши Жиньпинд захидал бичиж, залуу хүмүүс “бэрхшээл, золиослолоос айхгүй, итгэл төгөлдөр байгаагаа илэрхийлжээ.

5-нд Ши Жиньпин Хубэй дахь Бээжингийн их сургуулийн харьяа эмнэлгийн тусламжийн багийн “90-ээд оны”залуу намын гишүүдэд хариу захидал илгээж, тэдэнд ба тахлаас урьдчилан сэргийлэх, хянах бүх фронтод тэмцэж буй залууст чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, бэрхшээлийг даван туулж, зоригтойгоор урагшлан, нам, ард түмний хамгийн шаардлагатай газруудад ажиллахыг уриалав.

Бээжингийн их сургуулийн харьяа эмнэлгийн тусламжийн багийн 400 гаруй хүний дотор 142 нь намын гишүүн байсан бөгөөд хуучин намын гишүүдийн зориг санаа үйл ажиллагааны нөлөөнд 28 хүн гал фронтод намд элсэн оржээ. Цар тахлын эсрэг тэмцэлд “90-ээд оны ” үеийн төлөөлөл болсон залуу нэг үеийнхэн үүрэг хариуцлага хүлээж, эрэлхэг урагшилж байна.

Үхэж сэхэхийн зангилаа цаг үед эмнэлгийн ажилтнуудаар зогсохгүй, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх фронтод шамдан ажиллаж буй олон тооны намын гишүүдийн амь биеэ бодохгүй, үүрэг хариуцлагатай ажиллаж байгааг хараад олон хүн намаас элсэхийг хүссэн өргөдөл дэвшүүлсэн юм.

Тоо бүртгэлд харуулснаар, Хятад улсын 91 сая гаруй ХКН-ын гишүүдээс 40-өөс доош насны хүмүүс гуравны нэгээс илүү хувьтай юм. Зуун жилийн түүхтэй том нам болсны хувьд ийнхүү “эрч хүчтэй” байдлаа хадгалж буй нь дэлхийд ховорхон юм. Хятадын Коммунист Нам нь нийгмийн дэвшилтэт хүмүүсийг тасралтгүй элсэн авч, өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэн, эрч хүч, амьдралын хүчнээр ямагт бялхам байна.

Залуучууд нь улс орны ирээдүй. Цар тахлын хүнд нөхцөл байдалд 85 мянган сайн дурын залуус тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажилд оролцож байна. Хубэй муж руу томилсон 42 мянган эмнэлгийн ажилтнуудын дунд 12 мянга гаруй нь “90-ээд оны дараах” залуус байсан бөгөөд цаашлаад “95” он, 2000 оноос хойш төрсөн хүмүүс цөөнгүй байжээ.

Exit mobile version