CRI Монгол радио

Адриан Зенз гэгчийн хувьд Хятад улсыг эсэргүүцэх нь түүний ам зуух аяга

Нийтэлсэн

“Уйгар үндэстний ардын дунд ‘Өөдөө шидсэн чулуу өөрийн чинь толгойд буухаас хичээ’ хэмээх зүйр цэцэн үг байдаг. Адриан Зенз гэдэг энэ худалч нүд байгаад сохор мэтээр овлох хэрэггүй, харин шидсэн чулуу чинь толгой дээр чинь буухаас хичээ” гэж Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Орны 18-нд хийлгэсэн нэгэн хэвлэлийн бага хуралд Шиньжяны Кашгараас ирсэн Гүлбостан Рузи ууртайхан хэлжээ.

Адриан Зенз гэж хэн бэ? Өрнөдийн зарим хүчийнхэн Шиньжяны тухай “нэрт судлаач” хэмээн их юм болгож байгаа 47 настай энэ Герман хүн бол үнэндээ Шиньжянтай холбоотой их хэмжээний хуурамч яриа үүсгэн зохиогч юм. Сүүлийн жилүүдэд тэрбээр “эрдэмтэн” гээчийн хувиар олон улсын арга хэмжээнд олонтаа харагддаг болсон боловч түүнийг чухам ямар хүн гэдэг нь аль хэдийнээ илчлэгдэж, өрнөдийн мэдээллийн хэрэгсэл энэ талаар олон удаа мэдээлжээ. Адриан Зенз нь Америкийн хэт барууны жигүүрийн байгууллага “Коммунизмын хохирогчдын дурсгалын сан”-гийн гишүүн бөгөөд Хятад улсыг эсэргүүцэгч байгууллагын гол бие бүрэлдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, Хятад улсыг эсэргүүцэх нь түүний ам зуух аяга гэсэн үг.

Статистик бүртгэлээс үзвэл, 2018 оноос хойш Адриан Зенз урьд хожид Шиньжянтай холбоотойгоор гүтгэн муулсан 10 гаруй нийтлэл, тайланг зохион найруулжээ. “Албадан хөдөлмөрлүүлэх”, “үржих чадварыг нь албаар гээгдүүлэх”, түүнчлэн “соёлыг устгах”, “үндэстэн угсааг устгах” гэх мэтчилсэн худлаа яриагаар хүмүүсийг цочроосон эдгээр үгнүүдийг бүгдийг тэрбээр зохиож гаргасан юм. Өрнөдийнхний Хятад улсыг эсэргүүцэгч хүчин үүнийг нь ихээр хөөрөгдөж, шударга бус зарим мэдээллийн хэрэгсэл болон өрнөдийн улс төрчид зориудаар түгээн тарааж, өдөөн дэвэргэсэн байна. Шиньжяны талаар ойлголтгүй өрнөдийн цөөн бус иргэд яг ингэж хууртсан байдаг.

Харин хачирхалтай нь, Шиньжяны асуудлаарх “мэргэжилтэн” хэмээгдсэн энэ хүн нэг ч удаа Хятад улсад ирж байгаагүй. Адриан Зензын нэр дор бичигдсэн тайланд жоохон анализ хийж үзэхэд, агуулгыг нь өөрчлөн засаж мушгин зохиосон, энд тэндээс түүж аваад дүгнэлт гаргасан, өмнөх хойх нь зөрчилдсөн зүйл дүүрэн байгаа нь анзаарагдсан юм. Ийм юмыг ямар эрдэм шинжилгээ гэх юм? Эрдэм шинжилгээний нэр нөмөрсөн улс төрийн багаж хэрэгсэл гэдэг нь тодорхой байна.

Тэгвэл, Шиньжяны тухайн нутгийн улам олон хүмүүс гарч ирээд энэ талаар ярьж байна. 18-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Шиньжяны албан тушаалтан, шашны салбарын зүтгэлтэн болон энгийн иргэд нар бүгдээрээ бодит үнэн болон өөрийн өнгөрөлтөөрөө дамжин Адриан Зензийн зохион найруулсан зүйл зүйлийн хуурамч яриаг илчэн няцаав. Жишээлбэл Мижит Тимит гэх нэртэй Шиньжяны хөвөнгийн тариачин уур хилэнгээ илэрхийлж, “бид өөрийн газардаа тариалж, өөрийн тарьсан хөвөнгөө хурааж, өөрийн хийж бүтээснээрээ орлого олж байна, үүнийг яаж албадан хөдөлмөрлүүлэх гэж хэлж болох юм?” гэжээ.

Exit mobile version