CRI Монгол радио

Байдентай “шууд нэвтрүүлэг”-ийн хэлбэрээр хэлцэл хийхийг Путин санал болгов

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын ерөнхийлөгч Путин 18-нд хэлэхдээ, Байдентай “шууд нэвтрүүлэг”-ийн хэлбэрээр хэлцэл хийхийг санал болгож байна гэжээ.

Путин Оросын телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох үеэр хэлэхдээ, өнгөрсний уулзалтыг Байдений санаачилгаар уулзаж байсан. Хоёр орны удирдагчид хоорондын яриа хэлэлцээг үргэлжлүүлэхдээ илан далангүй “шууд нэвтрүүлэг”-ийн хэлбэрээр хэлцэл хийхийг санал болгож байна. Яриа хэлэлцээг 19 буюу 22-ны өдөр зохиохыг хүсэж байна, Америкийн талын санал болгосон өдөр ч хийж болно. Гадаад хэргийн яамдаа холбогдох ажлаар чиглэл өгсөн байгаа гэжээ.

Путин хэлэхдээ, цөмийн хүчин чадалтай том гүрнүүд дэлхий нийтийн стратегийн аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээж байдаг бөгөөд Орос, Америкийн ард иргэд ч энэхүү асуудалд ихээхэн анхаарал хандуулж байдаг. Яриа хэлцэл нь хоёр орны харилцаа, стратегийн тогтвортой байдал, халдвараас урьдчилан сэргийлэх болон бүс нутгийн мөргөлдөөн зэрэг асуудлуудыг хөндөхийг хүсэж байна гэжээ.

18-ны өдөр Америкийн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Псаки хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Байден, Путин нар олон жилийн танилууд, тэд Америк, Оросын харилцааны олон үе шатыг өөрийн биеэр туулж ирсэн. Путинтай хамт хоёр орны харилцааг хөгжүүлэх ажилд хүчин зүтгэх болно гэдэгт Байден итгэж байна гэжээ.

Н.Пүрэвжав

Exit mobile version