CRI Монгол радио

Азийн гаралтай иргэдийн эсрэг үзэн ядалтын гэмт хэрэг нэмэгдэж буйг буруушаан

Нийтэлсэн

19-нд Америкийн ерөнхийлөгч Байден цар тахлын байдал хүнд байгаа энэ үед Америкт Азийн иргэдийн эсрэг үзэн ядалтын гэмт хэрэг нэмэгдэж буйг буруушаан, урт хугацааны турш Америкийг үймүүлсээр байгаа өшөө хорсол болон арьс өнгөөр ялгаварлах үзлийг эрс эсэргүүцэх иргэд нийтээрээ эв нэгдэлтэй байхыг ард түмэндээ уриалжээ.

Тэрээр мөн өдөр өмнө бүсийн Жоржиа мужийн Атлантад ажиллан, дэд ерөнхийлөгч Харрисын хамт Ази гаралтай хүмүүс амьдардаг дүүрэг хорооны удирдагчидтай уулзжээ. Атлантад 16-ны өдөр буудлагын 3 гэмт хэрэг гарч Ази гаралтай 6 эмэгтэйг багтаасан 8 хүн амь насаа алджээ.

Уулзалтын үеэр Байден хэлэхдээ: Өшөө хорсол, арьс өнгөөр ялгаварлах үзэл нь манай улс орныг удаан жилийн турш үймүүлж буй “Хорт бодис” юм, Америкт Ази гаралтай хүмүүсийг үзэн ядсан гэмт хэрэг нэмэгдэж байна. Өнгөрсөн нэг жилд Ази гаралтай олон иргэн хараал зүхэл, зодуур доромжлол дор амьдарч, нэн түүнчлэн амь насаа алдсан, үүнээс бол Ази гаралтай хүмүүс гудамжинд гарахаасаа ч айдаг болсон гэжээ.

Цар тахлын энэ үед Америкийн зарим иргэд Ази гаралтай хүмүүсийг вирус тараагч хэмээн хараан зүхэж буйг ч Байден шүүмжиллээ.

Exit mobile version