CRI Монгол радио

AstraZeneca вакцины экспортыг хориглох боломжтой

Нийтэлсэн

ЕХ-ны зарим орнууд вакцин хийлгэсний дараа цусны бүлэгнэл үүсэх эрсдэлтэй гэж санаа зовсноос  болж  AstraZeneca-ийн  вакцинжуулалтын ажлыг түр хугацаагаар зогсоосон байна. Гэхдээ,  Европын эмийн удирдлагын газар  AstraZeneca вакциныг “аюулгүй, үр дүнтэй” гэсэн анх алхмын  дүгнэлтийг гаргасны дараа ЕХ-ны зарим орнууд вакцинжуулалтыг сэргээхээ мэдэгджээ.

Европын холбооны комиссын дарга фондерлен 20-нд анхааруулж хэлэхдээ, хэрэв Их Британийн  AstraZeneca компани гэрээнд заасны дагуу  вакциныг тоо ёсоор ЕХ-нд  өгөхгүй юм бол  энэхүү  вакциныг Европын холбооны гишүүн орнуудаас экспортлохыг хориглох магадлалтай гэжээ.

Тэрээр, AstraZeneca компани  эхний улиралд 90 сая тун вакциныг ЕХ-нд хүлээлгэн өгөхийг гэрээнд  амласан боловч одоогоор дөнгөж 30 орчим хувийг л  хүлээлгэн өгч байна. ЕХ AstraZeneca-д захидал илгээн дургүйцэж буйгаа албан ёсоор илэрхийлжээ.

Үүнтэй холбогдуулан AstraZeneca компани тайлбарлахдаа, Европын холбооны үйлдвэрийн  вакцин үйлдвэрлэх ажил удааширснаас болж  ЕХ-нд   хангах вакцин  хүрэлцэхгүй болсон гэлээ. Гэхдээ, ЕХ-ны зарим албан тушаалтны хэлснээр, энэхүү нөхцөл байдалд ч гэсэн вакциныг ЕХ-аас Их Британи руу хүргүүлж байгаа нь үнэхээр хүмүүсийг цочирдуулсан хэрэг гэжээ.

Exit mobile version