CRI Монгол радио

Олимпын үзэгчдийн дээд хязгаарыг тодорхойлох чухал лавлагаа болно

Нийтэлсэн

Тухайн нутгийн цагаар 3-р сарын 21-нд, Японы засгийн газраас 4 муж дахь онц байдлыг цуцалж,  томоохон арга хэмжээнд оролцогчдын тооны дээд хязгаарыг 5000 байснаас нь 10 мянга болгожээ. Хэрэв энэ хугацаанд цар тахлын нөхцөл байдалд сөрөг өөрчлөлт гарахгүй юм бол 4-р сарын 19-аас эхлэн нийт суудлын 50% -аас хэтрэхгүй хүмүүсийг нэвтрүүлэх боломжтой гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, Японы загийн газар 19-аас эхлэн Токио, Сайтама, Чиба, Канагава дөрвөн мужид уг мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Японы засгийн газар энэ оны 1-р сард онц байдал зарласны дараа, зорилтот бүсэд томоохон хэмжээний арга хэмжээ зохион байгуулах асуудлаар оролцогчдын тоог 5000-аар хязгаарлахыг шаардсан байна. Үүнд, Осака, Айчи тэргүүтэй зургаан муж 2-р сарын 28-нд онц байдлаа цуцалсны дараа оролцогчдын тооны  хязгаарлалтаа 10 мянга болгосон байна.

Токиогийн олимпын наадам зохион явуулах талбай заал нь хотын төвд төвлөрч байгаа учраас  энэхүү хязгаарлалтыг зөөлрүүлсний үр нөлөөг Японы засгийн газар судалж, олимпын үзэгчдийн дээд хязгаарыг тодорхойлох чухал үндэслэл болгоно.

Exit mobile version