CRI Монгол радио
Ши Жиньпин, Кувейтийн эмир Наваф нар харилцан баярын цахилгаан илгээв
3-р сарын 22-нд Хятад улсын дарга Ши Жиньпин болон Кувейтийн эмир Наваф Аль-Ахмед Аль Жабер Аль Сабах нар харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд баяр хүргэв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа: Хятад Кувейт дипломат харилцаа тогтоосноос хойших хагас зууны туршид хоёр орны уламжлалт найрамдал улмаас улам бэхжив. Сүүлийн жилүүдэд хоёр орон стратегийн түншийн харилцаа тогтоож, улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр бүтэмжид хүрч, харилцан нөгөө талынхаа амин чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй чухал асуудал дээр харилцан ойлголцон, харилцан дэмжиж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт хамтран ажиллаж байна. Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш хоёр тал зовлон бэрхшээлийг хамтаар туулж, хамтдаа цар тахлын эсрэг тэмцсэн нь Хятад Кувейтийн харилцааны өндөр түвшнийг харууллаа. Хятад Кувейтийн харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд Наваф Аль-Ахмед Аль Жабер Аль Сабах эмиртэй хамтаар хичээн чармайж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор боломж болгож уламжлалт найрамдлаа хөгжүүлэн, “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах хүрээнд олон салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хоёр орон, хоёр орны ард түмэнд ашиг тус бүтээхэд бэлэн байна гэв.
Наваф Аль-Ахмед Ал Жабер Аль Сабах баярын цахилгаандаа: Кувейт Хятад хоёр орны харилцаа бат бөх бөгөөд тасралтгүй хөгжин гүнзгийрч байна. Хоёр тал стратегийн түншийн харилцааны конвенцын хүрээнд олон чухал төслийн хамтын ажиллагаа өрнүүлж, олон улсын болон бүс нутгийн асуудал дээр харилцаа холбоо, зохицуулалтыг хадгалж, дэлхийн энх тайван болон аюулгүй байдлыг хамтаар хамгаалсан юм гэжээ.
Мөн өдөр Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян болон Кувейтийн ерөнхий сайд Шейх Жабар Аль Мубарак Аль Сабах нар харилцан баярын цахилгаан илгээжээ. Ли Кэчян баярын цахилгаандаа: Хятад Кувейт дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилд хоёр талт харилцаа урагштай хөгжиж, улс төрийн итгэлцэл өдөр ирэх тутам бэхжиж, “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах хамтын ажиллагаа тогтвортой ахиж, эрчим хүч, дэд бүтэц, банк санхүү, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагаа баялаг үр бүтэмжид хүрч, хоёр орны ард түмний харилцан ойлголцол болон найрамдал тасралтгүй гүнзгийрэв. Кувейтийн талын хамтаар Хятад Кувейтийн стратегийн түншийн харилцаа нэн их хөгжилд хүрэхийг ахиулахад Хятадын тал бэлэн байна гэв.
Шейх Жабар Аль Мубарак Аль Сабах баярын цахилгаандаа: Кувейт Хятад хоёр орны найрсаг харилцаа бат бөх, нягт бөгөөд хамтын ажиллагаа баялаг үр бүтэмжид хүрэв гэж тэмдэглэжээ.