CRI Монгол радио

Тайванийн Ардчилсан дэвшилтэт нам өдөөн хатгалгынхаа үр дагаврыг өөрөө амсах болно

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: Төрийн зөвлөлийн Тайванийн хэрэг эрхэлсэн албаны төлөөлөгч Жу Фэнлянь 22-нд асуултад хариулж хэлэхдээ, Тайванийн хоолойн хоёр эрэг хараахан нэгдээгүй боловч Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал ерөөсөө салаагүй бөгөөд салгахыг огт зөвшөөрөхгүй. Эх газар болон Тайванийн элэг нэгтнүүд бүгд нэг Хятад улсад харьяалагдах бөгөөд хоёр эргийн элэг нэгтнүүд бүгдээр Хятад улсын хүмүүс юм. Тайвань бол бүх Хятадын ард түмний Тайвань, Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд холбогдох асуудлыг зайлшгүй бүх Хятадын ард түмэн шийдэх ёстой. Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшилтэт намын эрх баригчид үзэл баримтлалыг гуйвуулан хууран мэхлэх, “тусгаар тогтнох”-ыг хайсан өдөөн хатгалга хийх нь маш аюултай юм. Хэрэв буруугаа ухамсарлан залруулахгүй бол түүний үр дагаврыг өөрөө амсах нь зайлшгүй гэжээ.
Жу Фэнлянь хэлэхдээ: Эх орон зайлшгүй нэгдэх болно, нэгдэлд хүрэх нь ч гарцаагүй, энэ бол Хятадын үндэстнүүдийн ард түмний аугаа их сэргэн мандлын зайлшгүй шаардлага мөн. Тайванийн хэтийн төлөв улс орны нэгдлээс хамаарах бөгөөд Тайванийн элэг нэгтнүүдийн ашиг тус үндэстний сэргэн мандалтад холбоотой юм. Бид цаашид ч Тайванийн элэг нэгтнүүдтэй эв санаагаа нэгтгэн хоёр эргийн харилцаа энх тайвнаар хөгжих, уялдаатай хөгжихийг ахиулж, эх орны нэгдлийн үйл явцыг ахиулах болно гэв.

Exit mobile version