CRI Монгол радио

Хятад улсын Нигерт тусалсан вакцин Ниамей хүрэв

Нийтэлсэн

Хятад улсын засгийн газраас тусалсан Коронавирусийн эсрэг вакциныг тээвэрлэсэн Нигерийн агаарын армийн тээврийн нисэх онгоц тухайн орон нутгийн цагаар 3-р сарын 21-нд Нигерийн нийслэл Ниамейгийн Диори Хамани олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Нигерийн ерөнхийлөгч Салоу Джибо, ерөнхий сайд Бриги Рафини, Нийгмийн эрүүл мэндийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Ботто зэрэг засгийн газрын олон сайд, дипломат байгууллага болон олон улсын байгууллагаас Нигерт суугаа төлөөлөгчид хамтдаа нисэх онгоцны буудалд очиж угтсан байна. Хятадаас Нигерт суугаа элчин сайд Жан Лижюнь элчин сайдын яамны ажилтнуудаа дагуулан нисэх онгоцны буудалд очсон байна.

Нигер улсын ерөнхийлөгч Салоу Джибо мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө Нигерийн засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Хятад улсын засгийн газар болон ард түмний харамгүй тусламжид талархал илэрхийлж байна. Тэрээр хэлэхдээ, Нигерийн засгийн газар өмнө нь олон улс орон болон олон улсын түншүүдэд хандан вакцины хэрэгцээ шаардлагаа дэвшүүлсэн, Хятад улс дэлхийд хамгийн түрүүнд Нигер улсад вакцин хангасан улс болсон бөгөөд энэ нь Нигер Хятадын хамтын ажиллагаа нягт, өндөр үр ашигтай, амьжиргааны эрч хүч их байгаагийн бас нэгэн гэрч болсон юм гэжээ. Тэрээр хэлсэн үгэндээ, хөгжиж буй орнуудад вакцин хангах нь өдгөө улс орнуудын хооронд оршиж буй дархлаажуулалтын “зөрөө”-г нөхөхөд тустай, нэн олон орнууд Нигери улсын адилаар вакцин олж, хамтын хүчин чармайлтаар цар тахлыг даван гарахыг хүсэж байна. Нигер улс вакцинжуулалтын үйл ажиллагаагаа даруй түргэн эхлүүлнэ, үүнд Нигерийн өндөр эрсдэлтэй, эмзэг буурай бүлгийнхнийг түрүүлэн вакцинжуулна гэжээ.

Хятад улсаас Нигер улсад суугаа элчин сайд Жан Лижюнь хэлэхдээ, Хятад улсын засгийн газар вакцины үйлдвэрлэлийн чадавх хязгаартай болон өөрийн орны хэрэгцээ шаардлага асар их байгаа хүндрэлийг давж, Нигерт Коронавирусийн эсрэг вакцины тусламж олгохоор шийдвэрлэсэн юм. Нигер нь Хятад улсын Коронавирусийн эсрэг вакцины тусламжийг хүртсэн анхны орнуудын нэг бөгөөд эдгээр вакцин нь мөн Нигер улсын олсон анхны бүлэг Коронавирусийн эсрэг вакцин юм, энэ нь Хятад, Нигер хоёр орон харилцан дэмжиж туслалцдаг гүн зузаан найрамдлыг харууллаа гэв.

Exit mobile version