Дэлхий

Хубэй мужид коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо дээд хэмжээндээ хүрч, өвчилсөн хүний тоо буурчээ

Нийтэлсэн

Шинэ төрлийн коронавирусийн тархалтын төв болоод байгаа Хятадын Хубэй мужийн эрүүлийг хамгаалах албаныхан сүүлийн 24 цагийн тоо баримтаа өнөөдөр өглөө танилцуулжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус мужид шинээр халдвар авсан хүний тоо 2,097 байсан бол нас барсан хүний тоо 103 хүрсэн байна. Нэг өдөрт нас барсан хүний тоо хамгийн дээд хэмжээндээ хүрсэн нь энэ юм.

Харин шинээр халдвар авагсдын тоо нэлээд буурсан үзүүлэлт ажиглагджээ.

Өмнөх өдөр нь коронавирусийн халдвар авсан 2,618 хүн шинээр бүртгэгдэж, 91 хүн нас бараад байсан юм.

Өчигдөр Хубэй мужаас гадна Хятадын бусад мужуудад нийт 5 хүн нас барсан байна.

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд 42,759, нас барсан хүний тоо 1,013 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 3,344 гэж мэдээлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

Exit mobile version