CRI Монгол радио
Европын холбооны зарлаж буй хориг нь цэвэр гүтгэлэг юм
Европын холбоо 3-р сарын 22-ны өдрөөс Хятадын Шиньжяны зарим хувь хүн, байгууллагад ганц талаас хориг арга хэмжээ авна хэмээн мэдэгджээ. 23-нд Шиньжяны Уйгар үндэстний өөртөө засах орны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ижилжян Анайти Европын холбооны уг үйлдлийг буруушаан, хатуу шүүмжлэв.
Ижилжян Анайти мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Шиньжяны зарим хүмүүс болон байгууллага Уйгар хүмүүс болон Лалын шашинтай бусад үндэстний цөөнхүүдийн хүний эрхийг зөрчсөн хэмээн Европын холбоо зарлаж буй нь зүгээр л улс төрийн шоу байж, Европын холбооны зарим улс төрчдийн Шиньжяны хөгжил болон тогтвортой байдлыг бусниулж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох санаархал төдий . Тэдний зарлаж буй хориг зүгээр л цэвэр гүтгэлэг юм гэжээ.
Тэрээр мөн хэлэхдээ: Европын холбооны зарим улс орнууд харин ч “Үндэс угсаагаар нь устгасан” гэм буруутан юм. Европын колоничлогчид Америк тивийг цөлмөж, орон нутгийн Индианчуудыг алж хядсан, боолын худалдаанаас болж Африкийн олон хүмүүс тэдний гарт амь насаа алдсан, зөвхөн Америк тивийг биш Африк, Ази тивийг ч тэд ийм бусниулсан. Дэлхийн хоёрдугаар дайнд 6 сая орчим еврей хүн амь насаа алдсан. Европын зарим улс орнууд дэлхийн хэмжээнд олон дайн тулаан, үймээн дэгдээж, хүний эрхийг ноцтой зөрчсөн, харин өнөөдөр тэд “Хүний эрхийн асуудлаар” Шиньжянг гүтгэж байгаа нь ичгүүртэй хэрэг юм гэжээ.