CRI Монгол радио
“Тайванийн хоолойн дуун” радио нээгдлээ
Хятадын Төв Радио Телевизийн “Тайванийн хоолойн дуун” радио болон “Тайванийн хоолой” шинэ медиа тавцан 3-р сарын 24-нд нээгдэв. Хятадын Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, Үндэсний Радио Телевизийн захиргааны дарга Не Чэньши, Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, Хятадын Төв Радио Телевизийн дарга Шэнь Хайшюн нар нээлтийн арга хэмжээнд оролцжээ.
Шэнь Хайшюн: Үндэсний нэгдэл бол Тайванийн ирээдүй юм, Тайванийн ард иргэд аз жаргалтай байх нь үндэстний сэргэн мандалттай холбоотой. “Тайванийн хоолойн дуун” радио болон “Тайванийн хоолой” шинэ медиа тавцан улс орон болон үндэстний хөгжлийн төлөө ажиллаж, хоёр эргийн ахан дүүсийн эв нэгдлийг бэхжүүлж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандал болон Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах болно гэжээ.