CRI Монгол радио

Хүний эрхийг хамгаалсан түүх

Нийтэлсэн

Жинань их сургуулийн саяхан гаргасан 18 мянган үгтэй тайланд, Шиньжяны үндэстний цөөнхийг элсэн ажиллуулж буй таван аж ахуйн нэгж болон хөдөлмөр үйлчилгээ хийж буй Шиньжяны үндэстний цөөнхийн 70 хүнтэй ярилцсан баримтад үндэслэн, Шиньжяны үндэстний цөөнхийн ажилтнуудын бусад нутгаар ажиллаж байгаа үнэн бодит байдлыг харуулжээ.

Тайланд ашигласан баримтуудаас үзэхэд гадагш явж хөдөлмөр үйлчилгээ эрхлэх нь Шиньжяны иргэдийн өөрийнх нь сонголт бөгөөд сайн сайхан амьдралын төлөөх тэмүүлэл юм. “Албадлагаар хөдөлмөрлүүлсэн” гэх мэтийн асуудал ерөөс байхгүй. Үүгээр шалтаг болгож Шиньнжяны үндэстний цөөнхийг элсэж ажиллуулж буй аж ахуйн нэгжид хориг тавьж байгаа барууны орнууд хүний эрхийн нэрээр Шиньжяны үндэстнүүдийн ард түмний хэвийн хөдөлмөрлөх эрхийг зориуд эвдэж байгаа хэрэг юм.

Амьдрах, хөгжих эрх нь хүний хамгийн суурь үндсэн эрх юм. Хятадын Шиньжянд террорист халдлага олон гарч байсан дээрээс нь түүх байгалийн хүчин зүйлээс болж, хөгжлөөр арай сул байгаа юм. Хятад улс олон бодлогуудыг хэрэгжүүлэн, нийгмийг амгалан тайван болгож, эдийн засгийг хөгжүүлэн, иргэдийн амьжиргааг сайжруулж, Шиньжяны үндэстнүүдийн үндсэн эрхийг баталгаажуулж байна.
Ажлын байраар хангах нь Шиньжяны иргэдийг ядуурлаас гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Статистик тоо баримтаас үзвэл, 2014 оноос хойш Шиньжяны нийт 117 мянган хүн бусад нутагт ажиллажээ.

Жинань их сургуулийн гаргасан тайланд, Өдөрт 8 цагаар ажиллаж, шашин шүтлэг, үндэстний хэл бичгээ хэрэглэх эрхтэй дээрээ байр болон компаниа чөлөөтэй сонгох зэрэг эрхийг бүрэн баталгаажуулж байна. Судалгаанд хамрагдсан хүний 46 хувь нь үргэлжлэн ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд 31 хувь нь цуглуулсан мөнгөөрөө нутагтаа очиж өөрийн бизнес эрхлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн гэжээ.

Үүгээр ч зогсохгүй Шиньнжяны хүний эрхийг хамгаалах ажил улам бүр хөгжин дэвшиж байгаа юм. Европ Америк Их Британи зэрэг улс орон бүс нутаг Шиньжяны хүний эрхийн асуудал хэмээх шалтгаар хориг тавих нь улс төрийн жүжиг гэдгийг бодит байдал бүрэн харуулж байна.

23-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 46-р хуралдаан Хятадын дэвшүүлсэн “Хүний эрхийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг дэмжих” тогтоолыг батлав. Олон орны төлөөлөгчид хэлсэн үгэндээ, Энэхүү тогтоол нь хүний ​​эрхийн асуудлыг улс төржүүлж, хүний ​​эрхийн асуудлаар бусад улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоос зайлсхийхэд тустай бөгөөд талууд хүний эрхийн асуудлаар жинхэнэ яриа хэлэлцээ хийж хамтран ажиллахад тустай юм гэжээ.

Хятадын засгийн газар хүний эрхийг үнэн бодитой хамгаалж хөгжүүлсээр байгаа нь хүний эрхийг хамгаалсан хамгийн амжилттай түүх юм. \Сарантуяа\

Exit mobile version