CRI Монгол радио
Ван И Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн нарийн бичгийн даргатай уулзав
Орон нутгийн цагаар 3-р сарын 24-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Рияд хотноо Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн нарийн бичгийн дарга Найфтай уулзжээ.
Ван И, энэ жил Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл байгуулагдсаны 40 жил, мөн Хяятад улс болон тус байгууллага хамтын ажиллагааны харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байна. 40 жилийн турш, Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл нь гишүүн орнуудынхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж, тус бүс нутгийн хамгийн их амьжиргааны эрч хүчтэй байгууллага болсон юм. 40 жилийн туршид Хятад улс болон уг зөвлөл хоорондын харилцаа ч бэхжин хөгжиж, одоо түүхэн хамгийн таатай цаг үедээ ирээд байна. Хоёр талаараа Хятад-Персийн булангийн Арабын орнуудын чөлөөт худалдааны хэлэлцээрийг эртхэн үзэглэж, гишүүн орнууд эртхэн эдийн засгаа сэргээхэд дэм болохыг хүсэж байна. Цар тахлын эсрэг Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлтэй хамтын ажиллагаагаа нягтруулж, эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулахад Хятадын тал бэлэн байна. Мөн Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн сайн найз болохын хувьд, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах талаар бүтээлч үүрэг гүйцэтгэж ажиллахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Найф, Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл болон Хятад улс хоорндын харилцаа нь харилцан итгэлцэл, харилцан хүндэтгэхийн үндсэн дээр байгуулагдсан юм. Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл, аль эсвэл гишүүн орнууд бүгд Хятад улс хоорондын стратегийн хамтын ажиллагаандаа сэтгэл өндөр байдаг. Тиймээс Хятад улстай хамтран зүтгэж, сайн сайхан ирээдүйг хамтаар цогцлоход Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл бэлэн байна. Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг сэргээх нэрсийн жагсаалтад Хятад улс хамгийн өмнө байрладаг болохоор хоёр талаараа хэлэлцээг эртхэн дуусгаж, дижитал эдийн засаг, дэвшилтэт технологийн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна. Цар тахлын эсрэг тэмцлийн хувьд Хятад улсаас суралцах зүйл маш олон байна. Мөн дундад дорнодын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын тулд гаргасан Хятад улсын бүтээлч үүргийг бид өндрөөр үнлэж байгаа бөгөөд энэ талаар хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхийг хүсэж байна гэжээ.