CRI Монгол радио

Хятад, Европын хөрөнгө оруулалтын гэрээ нь дэлхий нийтэд ашигтай

Нийтэлсэн

Европын парламент “Хятад, Европын хөрөнгө оруулалтын гэрээ”-г хянан хэлэлцэх уулзалтыг цуцлах шийдвэр гаргасантай холбогдуулан Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 25-ны өдөр хэлэхдээ, өнөөгийн байдлаар Хятад, Европын холбогдох хэлэлцээрийн хэлтсүүд шаардлагатай эрхзүйн хяналт шалгалтын ажлыг хийж байгаа. Хятад, Европын хөрөнгө оруулалтын гэрээ нь хоёр талын ашиг сонирхолд нийцсэн, хоёр талд ашигтай байгаад зогсохгүй дэлхий нийтэд ч ашигтай юм гэжээ.

Хятад, Европын хөрөнгө оруулалтын гэрээ нь дэлхий нийтэд ашигтай_fororder_src=http___5b0988e595225.cdn.sohucs.com_images_20180831_8a9b1cfbc5f74a68b84abb99e0d216a1.jpeg&refer=http___5b0988e595225.cdn.sohucs

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 24-нд мөн уг асуудлыг хөндөн, Хятад, Европын хөрөнгө оруулалтын гэрээ нэг нь нөгөөдөө өгч буй бэлэг биш, харилцан ашигтай, хамтаар хожих боломжтой гэрээ юм гэжээ.

Exit mobile version