CRI Монгол радио

Ши Жиньпин Пакистаны ерөнхий сайд Имран Ханд цахилгаан утас илгээв

Нийтэлсэн

3-р сарын 24-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Пакистаны ерөнхий сайд Имран Ханд цахилгаан утас илгээж, Имрам Хан ерөнхий сайд КОВИД-19 вирусийн халдвар авсан явдалд холбогдуулан зовлонг бэрхшээлийг нь хуваалцаж буйгаа илэрхийлжээ.

Ши Жиньпин, эрхэм ерөнхий сайд таныг КОВИД-19-ийн халдвар авсан гэж сонслоо, таны зовлон хүндрэлийг хуваалцаж, эртхэн илааршихыг хүсье. Хятад, Пакистан бол бүх цаг үеийн стратегийн хамтын ажиллагааны түнш байж, Хятадын тал хэзээд Пакистаны талд зогсож, хамтын хүчээр цар тахлыг ялан давах болно. Энэ жил хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Хоёр орны харилцааг би дээд хэмжээнд чухалчилдаг бөгөөд эрхэм ерөнхий сайд тантай хамтаар Хятад, Пакистаны улам нягт хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг урагшлуулж, хоёр ард түмэнд ач тусыг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.

Exit mobile version