CRI Монгол радио
БНАСАУ шинэ хэлбэрийн тактикийн пуужин туршин хөөргөжээ
26-нд Солонгосын төв цахилгааны мэдээний агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын Батлан хамгаалахын шинжлэх ухааны академи 25-нд шинэ хэлбэрийн хоёр ширхэг тактикийн пуужин туршин хөөргөж, Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн Ри Ёнг-чол болон Хөдөлмөрийн Намын Цэргийн хангамжийн аж үйлдвэрийн яам, Батлан хамгаалахын шинжлэх ухааны байгууллагын ажилтнууд туршин хөөргөхийг заан жолоодсон байна.
Энэ удаад туршин хөөргөсөн шинэ хэлбэрийн тактикийн пуужинг өмнөх тактикийн пуужингийн технологийн суурин дээр шинэчилж бүтээсэн бөгөөд хошуу нь 2.5 тонн жинтэй. 2 пуужин БНАСАУ-ын зүүн тэнгис дэх 600 км зайтай усан бүсэд товлосон объектыг оновчтой онож, бүрэн амжилтад хүрэв гэж эх сурвалжид тэмдэглэжээ.