CRI Монгол радио

Их Британийн байгууллага нэгж, хувь хүнд хориг тавина

Нийтэлсэн

Саяхан Их Британийн зарим байгууллага нэгж, хувь хүн худал хуурмаг мэдээллийн дагуу Шиньжяны хүний эрхийн асуудал гэгчээр шалтаг болгож Хятадын холбогдох байгууллага нэгж, хувь хүнд хориг тавьж, олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг илээр зөрчиж, Хятад улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцон, Хятад-Их Британийн харилцааг ноцтой хохироосон юм. Үүнд Хятадын Гадаад харилцааны яам Их Британиас Хятадад суугаа элчин сайдыг дуудан уулзаж, хатуу чанга эсэргүүцэл илэрхийлсэн бөгөөд худал хуурмаг мэдээлэл цацсан тус орны 9 хүн, 4 байгууллага нэгжид хориг тавихаар шийдсэн юм. Тухайлбал эдгээр хувь хүн, албан байгууллагын ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүн Хятад улсын хилээр \Хонконг, Макаог хамарна\ нэвтрэхийг хориглон, тэдний Хятад улс дахь хөрөнгийг царцаан, Хятадын иргэд, албан байгууллага тэдэнтэй бизнесийн хэлхээ холбоо тогтоохыг хориглоно.

Хятад улсын үндэснийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаалах шийдвэр зориг гуйвшгүй бөгөөд буруу замаар үргэлжлэн замнавал улам хатуу чанга хариу арга хэмжээ авна гэдгээ Хятад тал мэдэгджээ.

Exit mobile version