CRI Монгол радио

Америк Палестинтай дипломат харилцаагаа сэргээнэ гэв

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 3-р сарын 25-нд, Америкаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Линда Томас-Гринфилд хэлэхдээ, Трампын засгийн гарын үед таслаад байсан Палестин хоорондын дипломат харилцааг одоо дахин сэргээх болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, хамтаар зөвшилцөн баталсан “Хоёр орны төсөл” тохиролцохын тулд АНУ хичээн чармайж, Израиль улс ардчилсан еврей улсын статусаар ардчилсан Палестин улстай энх тайвнаар зэрэгцэн оршихыг баталгаажуулах болно гэжээ. Энх тайвныг эвдэх чанартай ганц талт ажиллагаа авахаас зайлсхийхийг тэрбээр Израиль, Палестин хоёр талд уриалсан бөгөөд цар тахлын эсрэг хамтран ажиллахыг хоёр оронд шаардсан байна. Линда Томас-Гринфилд мөн хэлэхдээ, Америк Иордан голын баруун эрэг болон Газын бүсэд 15 сая ам долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болно гэжээ.

Exit mobile version