CRI Монгол радио

Зуун сая гаруй тун вакцин хангав

Нийтэлсэн

Бүх дэлхийд шинэ коронавирусын халдвар тархаж буй нөхцөлд, их хэмжээгээр вакцин тарих нь олон орны халдвартай тэмцэх чухал арга барил болж, нэн ч дэлхийн эдийн засгийн сэргэлт хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн горимдоо шилжих хамгийн том найдлага болоод байна.

3-р сарын 26-ны байдлаар, Бээжингийн үндэсний биологийн бүтээгдэхүүний хүрээлэн, У Ханий биологийн бүтээгдэхүүний хүрээлэнгийн шинэ коронавирусын хоёр төрлийн вакцинг бүх дэлхийд нийтдээ зуун сая гаруй тун хангаад байна. Одоогийн байдлаар, 50 улс орон болон бүс нутаг Хятадын үндэсний эмийн үйлдвэрийн вакцинг зах зээлдээ гаргах юм уу яаралтай хэрэглэхийг батлан зөвшөөрч, 80 сая гаруй тун вакцин тариулж, 190 гаруй улс орны хүмүүс вакцин тариулж, олон улсын хамтын нийгэмлэгт өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөж, дээд хэмжээгээр сайшаагдаж байна.

Дотоодын хангалтыг баталгаажуулсан үндсэн дээр, Хятадын Sinopharm групп Хятадын шинэ коронавирусын вакцинг амжилттай судлан бүтээсний дараа бүх дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүний болгох тухай Ши Жиньпин даргын зааварыг нарийн хянамгай хэрэгжүүлж, олон улсын вакцины хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, хөгжиж буй орнууд вакцинг үр ашигтай хэрэглэж чадахад Хятадын хувь нэмэрийг оруулах юм байна.

Exit mobile version