CRI Монгол радио

2021 оны Олимпийн яармагийн нээлтийн ёслол Бээжинд боллоо

Нийтэлсэн

2021 оны Олимпийн яармагийн нээлтийн ёслол буюу Олимпийн өв сүлдийг олонд нийтлэх бага хурал 26-нд Бээжингийн Шөү Ган паркт болов. ОУОХ-ны Бээжингийн 2022 оны өвлийн олимпийн наадмын зохицуулалтын хорооны дарга Хуан Антонио Самаранч нээлтийн ёслолд баярын захидал ирүүлэв.

ОУОХ-ны дэд дарга, Самаранч Спортын Хөгжлийн Сангийн үүсгэн байгуулагч дарга Юй Зайчин хэлэхдээ: Олимпийн үзэсгэлэн яармаг нь үргэлж Олимпийн соёлын сэтгэл хөдлөм өвдөгш найр байсаар ирсэн юм, 2021 Олимпийн үзэсгэлэн яармаг нь “яруу алдар хийгээд өв уламжлал”-аар гол сэдэв болгож, “иргэдтэй зай завсаргүй ойр байх” сэтгэхүй болон “жижиг мөртөө гоёмсог чаман байх” зохион байгуулалтын арга хэлбэрийн дагуу адил бус хэлбэртэй гол сэдвийн дэлгэн үзүүлэгээр дамжин хот, сургууль болон дүүргүүдэд гүнзгийрэх болно гэжээ.

Нээлтийн ёслол дээр, Юй Зайчин, Хан Зирүн хийгээд Олимпийн аварга Сүн Линлин, Жанхүй нар гартаа “Олимпийн өв сүлд” “Бээжингийн өвлийн олимпийн сүлд” “Бээжингийн олимпийн өв сүлд” зэрэг гурван талын сүлдийг атгаж, ОУОХ-ны дарга Бахын бичээс дээр тамга дарснаар, 2021 оны Олимпийн яармаг албан ёсоор эхэлснийг харуулж, түүнчлэн тамга дарсан олимпийн өв сүлдийг албан ёсоор тараасан байна.

Exit mobile version