CRI Монгол радио

Австралийн “судалгааны тайлан”-г няцаав

Нийтэлсэн

3-р сарын 23-нд, Жинань Их Сургуулийн Харилцаа холбоо, хил хязгаарын засаглалын судалгааны хүрээлэнгээс “Албадан хөдөлмөрлүүлэх юм уу Илүү сайхан амьдралын төлөө юм уу?-Шиньжяны бусад муж хотод хөтөлбөр эрхэлж буй байдал” судалгааны тайланг нийтэлж, Гуандүн мужийн Шиньжяны үндэсний цөөнхийн ажилтнууд ажиллуулж буй 5 аж ахуйн нэгжид судалгаа хийсний үр дүнд Австралийн Стратегийн бодлогын хүрээлэнгийн тайланд дурдсан “дахин боловсрол хүртээх”, “албадан хөдөлмөрлүүлэх”, “тандалт хийх” зэрэг асуудлууд оршиж байхгүй гэдгийг нотолсон гэжээ.

Тайланг гүйцэтгэсэн эрдэмтэн Нилбайр Айрт болон Чэнь Нин нар бол Шиньжян нутагт төрж өссөн хүмүүс юм. Чэньнин хэлэхдээ, эрдэм шинжилгээний судалгааны хувьд Жэнь Гүө-Энь нар болон судалгааны байгууллагын ашигласан судалгааны арга нь тэдний үр дүнг батлахад хангалтгүй юм. Эрдэм шинжилгээний судалгаа хийхийн тулд бид зөвхөн хуучин мэдээллийг ашиглахаас гадна хээрийн шинжилгээ хийж, нүүр тулан уулзаж ярилцлага хийсэн байх хэрэгтэй. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг ​​төрөлх хэлээр яриулах нь маш чухал юм гэжээ.

Н.Пүрэвжав

Exit mobile version