CRI Монгол радио

Америкийн Виржиниа мужид буудлагын хэрэг гарав

Нийтэлсэн

26-ны орой Америкийн Виржиниа мужийн зүүн өмнө биеийн Виржиний далайн эрэгийн хотод буудлагын хэрэг гарч, сэжигтнийг багтаагаад 2 хүн амиа алдаж, 8 хүн шархдсан байна.

Цагдаагийн тал дээр дурдсан буудлагын хэргийг зохицуулах үед, нэгэн цагдаа хэрэг гарсан газрын ойролцоо нэгэн эрэгтэйтэй буудалцаж, түүнийг хороосон байна. Цагдаагийн тал үзэхдээ: уг эрэгтэй бол энэ удаагийн буудлагын хэргийн сэжигтэн юм, гэвч түүний нэр хаягийг хараахан тогтоогоогүй байна гэжээ.

Түүнчлэн мөн орой өөр нэгэн буудлагын хэргийн явцад нэгэн эмэгтэй амиа алдсан байна. Мөн орой нэгэн цагдаа машинд мөргүүлэн хөнгөвтөр шархдаж, дараа нь эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн байна. Машнаар мөргөсөн хэрэг нь буудлагын хэрэгтэй холбоотой эсэхийг цагдаагийн тал тодорхойлоогүй байна.

2019 оны 5-р сард тус хотод ноцтой буудлагын хэрэг гарч, 11 хүн амиа алдаж, 6 хүн шархдсан юм.

Exit mobile version