CRI Монгол радио
Хятадын вакцинг Узбекистанд хүргэв
Узбекистаны засгийн газрын худалдан авсан шинэ коронавирусын эсрэг анхны бүлэг хятад вакцинг 27-нд тус улсын нийслэл Ташкент хотод тээвэрлэн хүргэсэн байна. Хятадаас Узбекистанд суугаа Элчин сайд Жян Янь, Узбекистаны ерөнхийлөгчийн зөвлөх Абдуваситов, Эрүүл мэндийн сайд Хажибаев, Хөгжил шинэчлэлийн сайд Абдуллахмонов нар онгоцны буудалд очин угтан авсан байна.
Жян Янь хэлэхдээ: шинэ коронавирусын халдвар гарсны дараа, Хятад Узбекистан хоёр орон хэзээд харилцан тусалж, халдвартай тэмцэх баялаг агуулгатай хамтын ажиллагаа өрнүүлэв, вакцины хамтын ажиллагаа бол хоёр орны халдвартай тэмцэх хамтын ажиллагааны чухал агуулга юм. Хятадын холбогдох вакцин Узбекистанд бүртгүүлсэн нь Хятадын вакцинг Узбекистаны тал дээд хэмжээгээр итгэн дэмжиж байгааг харуулав. Анхны бүлэг вакцин тээвэрлэгдэн ирсэн нь Хятад Узбекистаны халдвартай тэмцэх хамтын ажиллагаа дахин шинэ шатанд гарсны чухал бэлгэ тэмдэг юм. Узбекистаны талтай үргэлжлэн хамтран ажиллахаар дамжин халдвартай тэмцэж, эрт нэгэн өдөр халдварыг хамтдаа ялан давахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Хажибаев хэлэхдээ: Хятадын талтай вакцины хамтын ажиллагаа өрнүүлэхийг Узбекистаны тал маш чухалчилж байна. Ноднингийн 12-р сараас хойш, Хятадын шинэ коронавирусын эсрэг вакцин Узбекистанд олон улсын III шатны клиникийн туршилтаа эхлүүлэв, үүний үр дүнд энэ төрлийн вакцин ямар ч сөрөг нөлөө байхгүйг нотолсон юм. Узбекистанд тээвэрлэгдэн хүргэгдээд байгаа Хятадын шинэ коронавирусын эсрэг энэ бүлэг вакцинг Узбекистаны вакцинжуулалтын 3000 гаруй цэгт хуваарлаж, иргэдийг их хэмжээгээр вакцинжуулах болно гэжээ.