CRI Монгол радио
Их Британийн байгууллага хориг тавьж сэрэмжлүүлэв
22-нд, Их Британи “Шиньжяны хүний эрхийн асуудал” хэмээгчээр халхавч болгож Хятадын холбогдох хувь хүн болон аж ахуйн нэгжүүдэд ганц талаас хориг тавьж буйгаа зарлав. 26-нд Хятадын ГХЯ хариу барьж, Их Британийн 9 иргэн болон 4 аж ахуйн нэгжид хориг тавьж буйгаа мэдэгдэж, Их Британийн тал буруу замаар буцашгүй явахгүй байхыг Хятадын тал хатуу сануулж байна, тэгэхгүй бол Хятадын тал илүү хатуу арга хэмжээ авах болно гэжээ.
Хятадын гадаад харилцааны их сургуулийн Стратеги, энх тайвны судалгааны төвийн захирал Сү Хао Шэньжэний одон телевизийн сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Шиньжяны асуудлын “шүүх” байгуулах гэгч нь маш утгагүй үйлдэл юм. Өмнө нь барууны орнууд хүний эрхийн асуудал, колоничлолын засаглалын талаар олон асуудалтай байсныг бид сайн мэднэ. Тэд улс төрийн маш хүчтэй зорилготой, нэг талаар түүхэн гэмт хэргүүдээ нуун дарагдуулахыг оролдож, нөгөө талаар өөрсдийн улс төрийн ашиг сонирхолд үйлчилж байдаг. Хятад улсын хувьд барууны орнууд, ялангуяа Их Британи зэрэг орнуудын үйлдсэн хүний эрхийн гэмт хэргүүд болон хүний эрхийн асуудлуудыг НҮБ зэрэг олон улсын тавцанд тэдний хоёр нүүртэй хуурамч төрхийг нь илчлэх болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улсын барууны орнуудад тавьж буй хориг нь барууны орнууд Хятад улсад тавьсан хоригоос давж байна, энэ бол хүчтэй хариу барьж буйн илрэл юм. Бидний хориг арга хэмжээ нь сэрэмжлүүлж буй хэрэг юм.Цаашид барууны орнууд Хятадад зарим хориг арга хэмжээ авч магадгүй юм, хатуу байр сууриа илэрхийлж чадвал тэд тэд хориг тавихын үр дагаврыг нухацтай бодох болно гэжээ.
Н.Пүрэвжав