CRI Монгол радио

Шороон шуурганаас хэрхэн хамгаалах вэ

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: Монгол улс, Хятад улсын хойд бүс нутгаар шороон шуурга дэгдэж байна. Шороон шуурга хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учраас ДЭМБ зэрэг байгууллагын мэргэжилтнүүд хамгаалалтаа сайн хийхийг сануулан дараах зөвлөмжийг дэвшүүллээ.

Эн түрүүнд, шороон шуурга дэгдсэн үед гадна байх хугацааг багасгах ёстой. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настан тэрчлэн зүрх судасны буюу амьсгалын замын өвчтэй хүмүүс гадаа байх хугацаагаа багасгах хэрэгтэй. Тогтмол дасгал хийх нь маш чухал боловч гадна агаарын бохирдол ноцтой үед дасгал хийх цаг, газраа зохистой зохицуулах хэрэгтэй.

Дараа нь, гэр доторх агаарын чанарыг сайжруулахад анхаарлаа хандуулах ёстой. Шороон шуурга дэгдсэн үед гаднах агаарын чанар муутгахыг дагалдан гэр доторх агаар ч нөлөөлөгдөг. Цаг агаар тоос шороотой үед хаалга, цонхоо хааж, агааржуулалтыг багасгаж, агаар цэвэршүүлэгчээ асааж агаарт байгаа тоосыг байнга шүүж байх хэрэгтэй.

Үүнээс гадна, гадагш гарах шаардлагатай үед хамгаалалтаа сайн хийхийг зөвлөж байна. Үүнд амны хаалтаа сайн зүүж, оролт, мөн хамгаалагч нүдэн шил зэргийг хэрэглэх ёстой. Мөн гэртээ ирсний дараа нүүр гар, хамрын хөндий, мөн гадуур хувцсаа сайн цэрэглэж угаах ёстой.
Хамаг эцэст, хоолны дэглэмдээ анхаарлаа хандуулах ёстой. Шороон шуурга дэгдсэн үед илүү ус ууж, хөнгөхөн хооллолт хийх ёстой.

Exit mobile version