CRI Монгол радио
Төвөдийн хамжлагын тариачдыг чөлөөлсөн дурсгалт өдрөө тэмдэглэв
3-р сарын 28 нь Төвөдийн нэг сая хамжлагын тариачдыг чөлөөлсөн дурсгалт өдөр юм. Сүүлийн өдрүүдэд Төвөдийн олон нутаг уран сайхны концерт, үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион баяраа тэмдэглэжээ.
1959 оны 3-р сарын 28-нд Төвөдөд ардчиллын шинэчлэлт хийж, төр шашныг хослуулсан феодалын хамжлагын тогтолцоог цуцалсан юм. 28-нд Төвөдийн нэг сая хамжлагын тариачдыг чөлөөлсөн хөдөлгөөний дурсгалын ордон Лхаст албан ёсоор нээлтээ хийлээ. Дурсгалын ордонд 800 гаруй түүхийн баримт, бодит эд зүйлс, гэрэл зураг болон урлагийн бүтээлийг үзүүлж байна.
Төвөдийн хүн амын дундаж наслалт 1959 онд 35.5 байсан бол одоо 71.1 болж, хүн нэг бүрийн дундаж орлого нь 2020 оны сүүлчийн байдлаар 21744 юаньд хүрчээ.
Төвөдийн өөртөө засах орны засгийн газрын дарга Чижал хэлэхдээ, Төвөд одоо төмөр зам, авто зам, агаарын шугамаар олон нутагтай холбогдон, тосгон бүрд ус, цахилгаан, интернетийн сүлжээ бүрджээ. Бүрээ өвчин зэрэг Төвөдийг шаналгаж байсан орон нутгийн өвчнийг үндсээр нь устган, урьдчилан сэргийлж чадсан бөгөөд далайн түвшнээс 4800 метр өндөрт байсан Төвөдийн умард нутгийн иргэдийг нүүлгэн, амьдралын нөхцөл боломжийг нь сайжруулсан юм гэжээ.