CRI Монгол радио

Ши Жиньпин Шри Ланкагийн ерөнхийлөгчтэй утсаар ярив

Нийтэлсэн

Хятад улсын дарга Ши Жиньпин 3-р сарын 29-ний орой Шри Ланкагийн ерөнхийлөгч Гтобхая Ражапаксатай утсаар ярив.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Шри Ланкатай  “Бүс ба зам”-ыг  хамтран бүтээн байгуулж, Шри Ланкагийн цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, тогтвортой хөгжлийг эрчимтэй хөдөлгөх хүчээр сэлбэхэд бэлэн байна гэжээ.
Хятад Шри Ланка бол үнэнчээр  туслалцан, үеийн  үе найрсаг харилцдаг стратегийн хамтын ажиллагааны түнш гэж Ши Жиньпин онцоллоо.
Гтобхая Ражапакса хэлэхдээ, Шри Ланка Хятад улстай хамтран дэд бүтцийн бүтээн байгуулалт, аялал жуулчлал зэрэг салбар дахь хамтын ажиллагааны хүрээгээ тэлж, Коломбо боомт зэрэг томоохон төслийг урагштай хэрэгжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд эдгээр нь Шри Ланкагийн эдийн засаг нийгмийн хөгжилд тустай дээрээ Шри Ланкагийн ард түмэнд ашиг шимээ өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Exit mobile version