CGTN мэдээ

Тайваний эрх баригчдад хариу барилаа

Нийтэлсэн

3-р  сарын 31-нд Төрийн зөвлөлийн Тайваний ажил хариуцсан албанаас хийлгэсэн хэвлэлийн  бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Жү Фэнлянь хэлэхдээ, саяхан Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын холбогдох хуралдаанаар Хонконгийн тулгуур хуулийн хоёр хавсралтын нэмэлт засварын төслийг баталж, “Нэг улс хоёр систем”-ийн чиглэл, “Эх орончид Хонконгийг засах”-ыг бүх талаар хэрэгжүүлж, Хонконгийн амгалан тайван байдал, урт удаан хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд тогтолцооны баталгаа хангасан гэжээ.

Тэрээр хэлэхдээ,  Ардчилсан дэвшилтэт намын эрх баригчид “Тайванийг тусгаарлуулах”зорилготой тул Хонконгийн асуудлаар үнэн худлыг хутгалдуулж, “Нэг улс хоёр систем” -ийг дайрч, Хонконгийг замбараагүй болгохоор оролдож байна. Хонконгийн үйл хэрэгт улс төрийн оролцоо хийгүй байхыг бид шаардаж байна. “Тусгаарлуулах” оролдлого болон Хонконгийг замбараагүй болгох үйлдлийг хатуу шийтгэнэ гэжээ.

Exit mobile version