CGTN мэдээ

Туркийн Микро Биологийн профессор Хятадын вакцины туршилтад оролцов

Нийтэлсэн

Өдгөө шинэ коронавирусийн вакцин тарих ажил дэлхийн хэмжээнд ид явагдаж байна. Хятадын вакциныг хамгийн эрт тарьж эхэлсэн орны хувьд Турк өдгөө болтол 14 сая 700 мянган иргэндээ Хятадын SINOVAC компанийн вакцин тариулаад байна. Сүүлийн үе ХТРТ-с Туркт суугаа сурвалжлагч Туркийн Кокаэль их сургуулийн микро биологийн профессорыг сурвалжилж, түүгээр Хятадын вакцины клиникийн туршилтын ажилд оролцсон байдлыг нь яриуллаа.

Айнур Караденизли хатагтай бол Туркийн Кокаэль их сургуулийн микро биологийн профессор юм. Тэрээр бас тус сургуулийн шинэ коронавирусийн лабораторийг хариуцаж ажилладаг юм. Анагаах ухааны мэргэжилтний хувьд Айнур Караденизли хэлэхдээ, вакцин бол хүн төрөлхтөн шинэ коронавирусийг ялан давах чухал зэвсэг мөн. Ийм учраас би шинэ коронавирусийн вакцинын клиникийн туршилтад идэвхтэй оролцож, сайн дурынхны хувиар Хятадын идэвхгүйжүүлсэн вакцин буюу SINOVAC вакцины гурав дахь шатны клиникийн туршилтад оролцсон юм гэжээ.

Айнур Караденизли хатагтай сэтгүүлчид хэлэхдээ, 2020 оны 12-р сарын 2-нд би анхныхаа тариаг хийлгэж, 14 хоногийн дараа 12-р сарын 16-нд хоёрдох тариагаа хийлгэсэн юм. Надад ямар ч хариу урвал мэдрэгдсэнгүй гэжээ.

“Надад ямар нэгэн хариу урвал мэдрэгдээгүй, ямар ч хариу урвалгүй болохоор нь би тайтгаруулах тариа хийлгэсэн юм биш биз гэж эргэлзэхэд хүрч байсан юм. Туркт вакцинжуулах ажил эхэлснээс хойш ноцтой хариу урвал харшлал гараагүй тул вакцинтай холбоотой нас барсан тохиолдол гараагүй. Энэ нь маш чухал юм.”

2021 он бол Хятад Турк дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ой юм. Айнур Караденизли хэлэхдээ, Хятад Турк хоёр орны вакцины салбар дахь хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд ашигтай юм. Ялангуяа Туркийн ард түмэн Хятадад талархалтай хандах болно гэжээ.

“Бусдын сайныг хүн мартаж чаддаггүй юм. Ялангуяа хүнд хэцүү үед бусдын харамгүй тусламжийг яаж мартаж болох вэ. Бид Хятадын вакцин тариулж буйг бүгд мэдэж байгаа. Үүнийг бид мартах учиргүй юм. Учир нь цар тахал бол ердийн байдаг л өвчин биш, бид Хятадын вакциныг тарьснаараа Хятадын сайн сайхан ач тусыг урт хугацаа санагалзах болно. Тийм ээ, хижгийн хүнд хэцүү үед Хятадын вакцин ирсэн, энэ нь хүмүүст итгэл найдвар төрүүлсэн.”

Өдгөө цар тахал дэлхийн хэмжээнд тархаж байна. Айнур Караденизли хатагтай хэлэхдээ, цар тахал хүн төрөлхтөнд аюул заналхийлэл учруулсан тул улс орнууд эв санаа нэгдэж, хамтаар тэмцэх ёстой. Дэлхий дахин вакцинд хамрагдсанаар хүмүүс хэвийн амьдралаа сэргээж чадна гэжээ. Тэр бас хэлэхдээ, НҮБ, ДЭМБ зэрэг олон улсын байгууллага хижигтэй тэмцэх явцад чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.

“Хүн төрөлхтөн хижигтэй хамтаар тэмцэх ёстой. ДЭМБ-ын зохион байгуулалттайгаар хамтаар тэмцэх ёстой. НҮБ, ДЭМБ зэрэг олон улсын байгууллага вакцинжуулах ажилд хяналт тавих ёстой.”\Баатар орчуулав\

Exit mobile version