CGTN мэдээ

Хятад, АНЭУ Эрүүл мэндийн кодыг харилцан хүлээн зөвшөөрчээ

Нийтэлсэн

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И орон нутгийн цагаар 28-ны өдөр Абу Дабид АНЭУ-ын Гадаад хэргийн сайд Абдуллатай хэлэлцээ хийж, хоёр тал эрүүл мэндийн кодыг харилцан хүлээн зөвшөөрөх зарчмын тохиролцоонд хүрлээ гэж мэдэгдэв.

Синьхуа Агентлаг болон Ройтерс Агентлагийн мэдээлснийг үзвэл, Хэлэлцээний үеэр Ван И хэлэхдээ, нөхцөл бүрэлдүүлсэн, хүсэл эрмэлзэлтэй орнуудад “Хаврын үр үйл ажиллагаа” хэмээх вакцинжуулалтын цэг байгуулж, хөрш зэргэлдээх нутаг дэвсгэрт байгаа хятад иргэдэд вакцин хийлгэхийг санал болгожээ. Үүнийг Абдалла дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Exit mobile version