CRI Монгол радио

Америк, барууны орнуудын улстөрчидтэй сүлбээлдвэл хохирно

Нийтэлсэн

Энэ хэдэн өдөр хөвөн түүгч том оврын машин Хятадын Шинжааны өргөн уудам хөвөнгийн талбайд ажиллаж байгаа видео интернэтээр тарав. Энэ бол Шинжааны хөвөн түүх салбарт “албадлагаар хөдөлмөрлүүлж байна” гэсэн цуу ярианд өгсөн хамгийн хүчтэй хариу цохилт юм. Сохор балайгаар Шинжааны хөвөнг хориглосон тэдгээр аж ахуйн нэгж өөрийн нүдээрээ тодорхой харж, үнэн худлыг ялгаж, Америк, барууны орнуудын Хятадын эсрэг хүчний улс төрийн багаж болохгүй байх хэрэгтэй.

Бизнесийн салбарт бизнесээ л бодох ёстой. Аж ахуйн нэгжийн хувьд, Шинжааны хөвөнг хэрэглэхгүй байх нь өөрөө тийм ч сайн бизнес биш юм. Өнөө Шинжааны хөвөнгийн үйлдвэрлэлийн хэмжээ бүх дэлхийн үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээний бараг 20%-ийг эзэлж, нэгэнт бүх дэлхийн хангалтын гинжин холбоосонд гүнзгий орсон болохоор, түүнийг орлох бүтээгдэхүүн хайх нь тийм ч хялбар бус юм. Энэ оны 1-р сард Шинжааны хөвөн болон түүнийг хэрэглэн үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүнийг импортлохыг хориглох талаар Америк мэдэгдсний дараа, хил дамнасан том том брэндүүдийн хангалтын гинжин холбоос томоохон дарамтад учирсан юм. Учир нь шинэ нийлүүлэгч хайх юм уу эсвэл шалгалт хэмээгчийг даван туулах нь аж ахуйн нэгжийн хувьд зөвхөн үр дүн төдий юм, тэр нь даруй өөрийн өртгийг нэмэгдүүлдэг байна. “Нью Йорк Таймс” сонин сүүлийн үе мэдээлэхдээ: хөвөн олохын төлөө, холбогдох компани Шинжаанаас хөвөн худалдан авах шаардлагатай болсноо нотолсон байна гэжээ.

Үнэн хэрэгтээ, Шинжааны хөвөн борлогдохгүй гэж үгүй юм. Шинжааны урт ширхэгтэй хөвөнгийн чанар дэлхийн тэргүүн эгнээнд орж, сайн бүтээгдэхүүн олж авах гэвэл дэлхийн хөвөн борлуулагч хамгийн том орон Хятадыг түшиглэх хэрэгтэй байдаг, Шинжааны хөвөнгийн захиалга багасана гэж үгүй юм. Тэгээд ч бүх дэлхийн шилдэг чанарын хөвөнгийн үйлдвэрлэлийн хэмжээ хязгаартай юм. Шинжааны хөвөнгийг хоригловол, бүх дэлхийн үйлдвэрлэлийн гинжин холбоос самуурч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ хэвийн бусаар хэлбэлзэж магадгүй юм, ингэх нь зах зээлийн эрүүл хөгжилд ашиггүй байж, эцсийн бүлэгт аж ахуйн нэгж өөрөө л хохирох болно.

Нэн чухал нь гэвэл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж худал үгэнд итгэн Шинжааны хөвөнг хориглож байгаа ажиллагаа нь түүний брэндийн дүр төрх болон Хятадын хэрэглэгчдийн талархлыг эвдэн муудаах болно. Холбогдох аж ахуйн нэгжийн хувьд, иймэрхүү хохирол нь нэн гүн давхаргад урт хугацаагаар үргэлжилдэг байна.

Хил дамнасан аж ахуйн нэгжийн хувьд, цар хэмжээгээр хамгийн том бөгөөд хязгааргүй нөөц хүчинтэй Хятадын зах зээл маш чухал юм. Онцгойлон 2020 оны Хятадын хэрэглээний зах зээл эн тэргүүнд сэргэж, халдварт ноцтой нөлөөлөгдсөн олон улсын бэлэн хувцасны том үйлдвэрүүдэд боломж олгосон байна.

1981 оноос Хятадын зах зээлд эхлэн орсон Америкийн спортын брэнд Nike-ээр жишээлбэл, 2020 оны санхүүгийн жилд уг компаний Хятадын зах зээл дэх орлого 8%-иар нэмэгдсэн байна. Nike компани санхүүгийн тайлангаа нийтлэх үе мэдэгдэхдээ: “Санхүүгийн 4-р улиралд, Хятад дахь амжилт нь халдвараас болсон гэнэтийн алдагдлыг зохих хэмжээгээр нөхсөн байна” гэжээ. Түүнчлэн Шинжааны хөвөнг хориглосон Шведийн хувцасны загварын H&M компанид ч гэсэн Хятадын зах зээл шаардлагатай юм. Уг компаний бүх дэлхий дэх зорилтод таван том зах зээлийн нэг нь Хятад улс юм, 2020 онд Хятадын зах зээл нь түүний бүх дэлхийн борлуулалтын хэмжээний 5.2%-ийг эзэлсэн байна.

Хаанаас түүхий материалаа худалдан авах талаар, аж ахуйн нэгжүүд бие даан сонгох эрхтэй юм. Харин үүнийг ойлгохгүйгээр улс төрийн хуйвалдлагын золиос болбол, маш ихээр хохирох болно. Шинжааны хөвөнг хориглосноос болж, Хятадын эсрэг барууны тэдгээр улс төрчид хохирох биш, харин аж ахуйн нэгж өөрөө их хэмжээний мөнгө алдах болно.

Хятадын зах зээл хэзээд нээлттэй байдаг, гадаадын аж ахуйн нэгж Хятадад хөрөнгө оруулан, ажил үйлс эрхлэхийг Хятад улс сайшааж, олон орны аж ахуйн нэгж Хятадад хөрөнгө оруулахад хэзээд сайн сайхан орчин бүрдүүлэн өгөх болно, гэвч нэг талаар Хятадаас мөнгө олж, нөгөө талаар Хятадыг гүтгэн доромжлохыг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй юм.

Exit mobile version