CRI Монгол радио

Бээжингийн өвлийн олимпын мөсний спортын төрлийг турших үйл ажиллагаа эхлэв

Нийтэлсэн

Бээжингийн өвлийн олимпын мөсний спортын төрлийг туршлах үйл ажиллагаа Бээжинд эхэллээ. “Хэмнэлтэй, аюулгүй бөгөөд гайхамшигтай” тэмцээнийг зохион байгуулах шаардлагын дагуу мөсний спортын төрлийн тэмцээний зохион байгуулалт, талбай залын үйл ажиллагаа, үйлчилгээ баталгаажуулалтын ажил бодиттой үнэлгээ шалгалтыг хүлээж байна.

4-р сарын 2-ны орой Үндэсний усанд сэлэлтийн төвийн Мөсөн шоод өвлийн олимпын мөсний спортын төрлийг турших үйл ажиллагааны үзэгчтэй тэмцээн зохиогдов. Энэ удаагийн туршилтын үйл ажиллагаа 4-р сарын 1-нээс эхэлсэн бөгөөд 4-р сарын 10-ныг хүртэл үргэлжилж, Мөсөн хоккей, шорт-трекийн тэшүүр, уран гулгалтын зэрэг 7 төрөл Үндэсний усанд сэлэлтийн төв, Үндэсний спортын ордон, Үндэсний тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэн зэрэг тэмцээний 5 ордон заалд болох юм.

Цар тахлын сэргийлэлт бол энэ удаагийн туршилтын үйл ажиллагааны чухал агуулгын нэг бөгөөд ордон талбайнууд өөр өөрийн арга хэмжээ хэрэгжүүлж, оролцогч хүмүүст эрүүл мэндийн хяналт шинжилгээ хийсэн байна.

Клоудаар дамжуулах, ухаалаг ложистик робот зэрэг шинжлэх ухаан технологийн олон төслийг энэ удаагийн туршилтын үйл ажиллагааны явцад ашиглаж, шинжлэх ухааны инноваци болон тэмцээнийг уялдуулахыг ахиулсан байна. Үүнээс гадна бүртгүүлэх, шагнал гардуулах, мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа, дамжуулах үйлчилгээ болон зам харилцаа зэрэг зарим мэргэжилийн шинжтэй туршилтын агуулгыг ч нэмжээ.

  • 1
    Ирээд буцах амьдралд ихийг биш илүүг хий
  • 2
    Бие сэтгэцийн эмчилгээ
  • 3
    Хөгжил бол дэлхийн улс орнуудын эрх
  • 4
    Үзэсгэлэнт сайхан миний нутаг
  • 5
    ШУӨЗО-ны засгийн газар хэвлэлийн бага хурал хийжээ
Exit mobile version